Замын хүн саатмаар нутаг

Богд Очирваань шүтээнтэй, эрдэм ухаантны өлгий, говь хангай хослосон Завхан нутаг сайхан.

Өвөг эцгийн нутаг

Өвөө минь голтой, нууртай, элстэй, манхантай говь нутагт төрж, өсчээ.

Сар хайрхан

Өвөг дээдэс минь энэ сүрлэг хайрхны өвөрт нутаглаж, түүний ивээл хайрыг дээдлэн шүтэж амьдардаг байж.

Өмнийн цэнхэр говь

Хөрсөн дороо баялагтай, хүн зон нь тэнэгэр, дэлхийн энергийн төв, нэр нь хүртэл шүлэг, говь нутаг сайхан. Ээжийн минь аав, ээж энэ нутгийн хүмүүс билээ.

Зүрхэнд дотно говь

Эцэг өвгөдийн минь нутаг говь. "Номин буурал толгод дээр нарны туяа асгарч Номхон тэмээдийн түрүүч зүүн гол руу орно Ээзгий ааруулаа эмээ минь дэлгэсээр Энтээх газрын барааг ширтэнэ"

Wednesday, November 23, 2011

Баатарын Баярмаа

          Баатар овогтой Баярмаа миний бие 1971 оны 03 сарын 27-нд төрсөн. 1988 онд 51-р дунд сургуулийг төгссөн. 1988-1995 онд  МҮСАХ буюу хүүхдийн паркд кассын няраваар, 1995-1998 онд Наран трейд ХХК-д Худалдагч няраваар, 2001-2003 онд Унгар улсад, 2004-2006 онд гэр бүлээрээ ажиллаж байсан.  Одоо Орчлон барилгын компаний санхүүгийн албанд ажиллаж байна.

        1991 онд Лунаагийн Тэмүүжинтэй гэрлэсэн. Нөхөр Л.Тэмүүжин 1970 оны нохой жилтэй, эрх зүйч мэргэжилтэй. 


        1992 онд том хүү Анулсар маань мэндэлсэн.  Одоо БНСУ-д суралцаж байгаа. Удаах охин Хотолсар 1993 онд төрсөн. Одоо ШУТИС-д суралцаж байна. 



Эмэг эх Н.Бадам

      1929 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Хар хацар гэдэг газар Чоносон овгийн Найдангийн отгон охин болж мэндэлжээ. Эмээгийн аав Найдан намхан, бор царайтай хүн байжээ. 


   Эцэг эхээс долуулаа. Хамгийн том нь Цэнд/Оргой ах, Дулам эгчийн ээж/, Лодоншийрав/Цэргийн хүн байсан, сургагчдаа буудуулсан/, Жагдорж/хүү нь Баярсайхан цэргийн хурандаа/, Сумъяа/Амаа гэж авгайлдаг байсан, хүүхэдгүй/. 

 Сумъяа эгч, Юндэн ах/Дулам эгчийн нөхөр, Дулам эгч


16 настайдаа Улаанбаатар хотод багшийн сургуульд сурч байсан. 19 настайдаа Дүгэрийн Данзандоржтой гэр бүл болж, 20 настайдаа том охин Алимааг төрүүлж байжээ. Энэ үед Нөхөр Данзандорж нь сумын дарга байж. 


 Нийт 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. Сэргийлэхийн бичээч, баазын боловсон хүчин, аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, түргэн тусламж, банкны жолооч зэрэг ажил хийж байсан. 


Monday, November 21, 2011

Баатарын Батаа


Товч танилцуулга: 

Овог: Цэцэн сартуул
Яс үндэс: Халх

Нийгмийн гарал: Сэхээтэн
Төрсөн он, сар, өдөр: 1977/10/30
Жил: Могой
Орд: Хилэнц
Эхнэр: Пэрэнлийн Ариунзаяа, 1979 оны хонь жилтэй, монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй
Охин: Б. Удвал, 2004 оны мич жилтэй
           Б.Сувд,     2007 оны гахай жилтэй

Боловсрол:  
     1995 онд УБ хотын 51-р сургуулийн математикийн сонгоны ангийг
    2000 онд ШУТИС-н "Уул уурхайн сургууль"-г Ашиглалтын инженерээр
    2003 онд Хан-Уул ДС-н "Бизнесийн удирдлага"
    2007 онд Хан-Уул ДС-н "Хэрэглээний математикч" мэргэжлээр 

                                                                               тус тус төгссөн.
    2011 онд МУБИС-д Боловсролын судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
 
Намтар
Миний бие 1977 оны 10-р сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын 3-р төрөх газарт  Санждоржийн Баатар, Данзандоржийн Алимаа нарын гэр бүлд айлын 5 дахь хүүхэд, 2 дахь хүү болон мэндэлжээ. 


1985 онд нийслэлийн Октябрь дүүргийн/одоо Баянгол дүүрэг гэдэг болсон/ 28-р сургуулийн  1-р ангид элсэн орсон. Манай гэр тэр үед 3, 4-р хорооллын хойно Ард Аюушт байдаг байлаа.


 Ард Аюушийн байшингийнхаа өмнө долуулаа


Бага ангийн багш маань Х.Баярцэнгэл гэдэг настай, туршлагатай эмэгтэй байв.  Багш маань нилээд зарчимч, юм сурдаггүй, залхуу хүүхэд багшдаа зодуулах нь энүүхэнд байлаа. Цэцэрлэгт олигтой яваагүй болоод би эхэндээ нилээд зүдрэв.  Багшаасаа их айдаг тул самбарын өмнө гараад хэлэх ёстой зүйлээ бүгдийг нь мартчихдаг байлаа. 12-р сарын үед гаднаас ирсэн нэгэн шалгалтаар би тун дажгүй дүн авав. Түүнээс хойш би сайн сурах болсон.

Би бага ангидаа бүх хичээлдээ жигд сайн сурдаг, математикийн хичээлдээ илүү сайн сурагч байлаа. 3-р ангиа төгсөөд 51-р сургууль руу шилжсэн.   

4 анги - ангийн 7 онц сурлагатан

Гэр маань 13-р хороолол руу шилжсэн тул 4-р ангиа төгсөөд БЗД-ийн 84-р сургууль руу шилжсэн. 84-р сургуульд 5-7-р анги хүртлээ сурч байгаад 8-р ангидаа 51-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид элсэн суралцав. 


Математикт хорхойсон 8-р ангийн сурагч
           
       Энэ ангид математикийн хичээлийг Раах, Дашдаваа багш нараар, орос хэлийг Отгон, физикийн хичээлийг Цэндсүрэн, монгол хэлийг Оюун, уран зохиолыг Дарьсүрэн гээд олон сайхан багш нараар хичээл заалгаж, их зүйлийг мэдэж, сурсан.     


51-р сургуулийн математикийн сонгон - 10а анги 
            
      8-р ангиасаа математик, физикийн хичээлийг илүүтэй анхаарч, судалж байсан тул 10-р ангиа төгсөөд ШУТИС-д шалгалт өгөн элсэн орж, улмаар 2000 онд  "Уул уурхайн ашиглалтын инженер" мэргэжлээр суралцаж, төгссөн. 

       Сургуулиа төгсчихөөд үргэлжлүүлэн суралцмаар санагдаж, Хан-Уул дээд сургуульд 2000-2004 он хүртэл суралцан "Бизнесийн удирдлага", "Хэрэглээний математикч" мэргэжлүүдийг нэмж эзэмшив. 

Хан-Уул ДС, Бизнесийн удирдлагын анги

      2011 оны хавар МУБИС-д "Ахлах ангийн сурагчдын сурах чадварыг хөгжүүлэх сургалтын агуулга, арга зүй" сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.



Нагац ах Д.Чулуунбат

        Ээжийн маань удаах дүү, Д.Данзандоржийн том хүү, нагац ах Чулуунбат/Бид Болоож ах гэж дууддаг/ нь  онд  Говь-Сүмбэр аймгийн бүсгүй Энхээтэй гэр бүл болж, 2 хүү 3 охин, нийт  хүүхэд төрүүлж өсгөжээ.

Д.Чулуунбат ах эхнэр, 4 хүүхэд, 1 бэрийн хамт

Ээж Данзандоржийн Алимаа

1949 оны 8 сарын 20-нд Улаанбаатар хотод 1-р төрөхөд Уранцэрэв овогт Дүгэрийн Данзандоржийн ууган охин болон мэндэлжээ. Эхээс долуулаа. Нийгмийн гарал сэхээтэн. 


 Улаанбаатарт 1, 2 нас хүртлээ байгаад Өмнөговьт 3 наснаас 9-нас хүртлээ байсан. 1957 онд Өмнөговь аймгийн төвийн 1-р 10 жилийн 1а ангид  элсэн орсон бөгөөд 2-р ангиа Улаанбаатарт 21-р сургууль/Тэр үед Ичинхорлоо эгч 21-р сургуулийн бага ангийн багш байсан/ 1960 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн 1-р сургуулийн 3-р ангид орж, 10 төгстлөө энэ сургуульд сурсан. 10 ангиа төгсөөд Улаанбаатар хотод Багшийн сургуульд/бага ангийн багш/элсэн орж /1968-1969/ нэг жил суралцаад бага ангийн багш болсон. Тэгээд өвөрхангай аймагтаа эргэн очиж, 1-р 10 жилд 1 жил бага ангийн багшаар ажилласан. Тэгээд ар гэрийн шаардлагаар Булган аймаг руу шилжиж, Булган аймгийн 1-р 10 жилд 2 жил ажилласан. Тэр үедээ гайхагдсан, сайн үнэлгээ авдаг, нэртэй багш байлаа. Булган аймагт байхдаа 1970 онд хүнсний комбинатийн инженер, Сангидоржийн Баатартай гэр бүл болж, анхны охин Баярмаа 1971 оны 3-р сарын 27-нд төрж, охинтой болж байлаа. 


1972 оны намар нь УБИС-ын монгол хэл, уран зохиолын багшийн ангид элсэлт өгч, тэнцээд Улаанбаатар хотод гэр бүлийн хамт шилжиж ирсэн.    Ээж маань сурч, хөдөлмөрийн зэрэгцээ дахин 7 хүүхэд төрүүлж өсгөсөн, эхийн 1-р одонтой алдарт эх билээ.


 1976 онд УБИС–г төгсөөд 2-р сургуульд монгол хэл уран зохиолын багшаар 2 жил ажиллаад гэрийн байршлаас шалтгаалж 65-р сургуульд багшлах болсон. Мөн энэ шалтгаанаар 1983 онд 51-р сургуульд монгол хэлний багшаар ажиллах болсон. Тус сургуульд нийт 25 жил, улсад 35 жил ажилласан. 51-р сургуульд ажиллаж байхдаа 5 удаа 10-р анги төгсгөсөн байна.



Аав Санждоржийн Баатар

      1947 оны 3 сард Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт, Хандын эрэг/Дөрвөлжин сумын ойролцоо/ гэдэг газар Цэцэн Сартуул овогт Санждоржийн хоёр дахь хүүхэд болж төржээ. Төрсөн ганц эгчтэй. Улаанбаатар хотод бага насаа өнгөрүүлсэн бөгөөд нийслэлийн 21-р сургуульд 10 жил сурч, төгссөн.




     Төгсөөд Зөвлөлт холбоот улсын Львов хотын хүнсний дээд сургуулийн хүнсний технологи инженерийн ангид  суралцсан.  1970 онд төгсөж ирээд Булган аймгийн хүнсний комбинатын технологи инженерээр ажиллах болсон. Энд байхдаа эхнэр Д.Алимаатай танилцан, гэр бүл болсон. 


           1972 онд гэр бүлийн хамт Улаанбаатар хотод шилжин ирээд, “Алтай” зочид буудлын ерөнхий тогооч, аюулаас хамгаалах газарт тогооч, батлан хамгаалах яаманд арын албаны дарга, Баянгол дүүрэгт хорооны даргаар ажиллаж байлаа. 

           С.Баатар Д.Алимаа нар Б.Баярмаа, Б.Бурмаа, Б.Байгальмаа, Б.Баяраа, Б.Баяраа, Б.Батаа, Б.Болормаа, Б.Баярбат гэсэн 4 охин, 3 хүү нийт 7 хүүхэд төрүүлж, өсгөжээ. 


1988 оны 1 сарын 4-нд зүрхний шигдээс өвчнөөр өөд болсон. 



Sunday, November 20, 2011

Л.Ханджав

 Л.Ханджав
          1942 оны морь жилтэй. Нөхөр Пүрэвзул/1935-1998/ гахай жилтэй. 1949, 50-аад оны үед хотод орж ирээд Лхамсүрэн гэдэг айлынд өргөгдсөн. Барилгын техникумын материалын анги төгсөж, нийгэм ахуйн барилга гэдэг газар насаараа ажилласан. 

Ханджав эгч нөхөр хүүхдүүд, мөн ахынхаа гэр бүлийн хамт


Ханджав эгч ах Балсэлэмийн хамт

Хүүхдүүд нь: 
          П.Баттөр 1964 оны луу жилтэй. Эхнэр Сувдсүрэн 1971 оны гахай жилтэй.
                          Б.Энхжин  2001 оны могой жилтэй эмэгтэй
                          Б.Сараа 1990 оны морь жилтэй, эмэгтэй
         
           П.Энхтөр 1966 оны морь жилтэй, эхнэр Оюунцэцэг 1966 оны морь жилтэй
                         Э.Цэгц 2000 оны луу жилтэй, эрэгтэй
                         Э.Ананд 2002 оны морь жилтэй, эмэгтэй

           П.Цэрэндулам 1968 оны бич жилтэй, эмэгтэй

Ханджав эгчийн 3 том хүүхэд нь

           П.Цэрэнчимэг 1975 оны туулай жилтэй, нөхөр Батбаатар 1973 оны үхэр жилтэй
                         Б. Мөнхжин 2006 оны нохой жилтэй, эрэгтэй

Л.Батсэлэм

 Лувсангийн Батсэлэм

      Л.Батсэлэм нь 1935 онд төрсөн гахай жилтэй. 1962-1964 онд ЗХУ-ын Кемеров хотод ТМС-д сурч байсан. 1964-1968 онд ЗХУ-ын Магнитгорск хотод Барилгын машин-механизмын мэргэжлээр сургууль төгсөөд 1968-1970 он хүртэл Киргизийн нийслэл Фрунзе хотод орчуулагч багшаар ажиллаж, 1970-1988 он хүртэл БТМС-ийн болон Техникумд багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Л.Батсэлэм нь "Багшийн алдар медаль", ахлах багш цолтой, АХ-ын ойн медалиудтай ахмад багш юм. 

Эхнэр Сангижавын Дэчмаа 1945 оны тахиа жилтэй. 


Батсэлэм ах эхнэр, 3 охины хамт


Батсэлэм ах эхнэр, бага хүүгийн хамт
Хүүхдүүд нь:  
            Бэхбат 1964 оны луу жилтэй, эхнэр Оюунжаргал
                        Б.Оюунбат
                        Б.Болорсарнай        
  
            Б.Мандалмаа 1970 оны нохой жилтэй, нөхөр Цогтбаатар 1969 оны тахиа жилтэй 
                        Ц.Билгүүн 1994 оны нохой жилтэй, эрэгтэй     
                        Ц.Билэгсайхан  1990 оны туулай жилтэй, эрэгтэй
                        Ц. Баттүшиг

Б.Мандалмаа, нөхөр хүүхдүүдийн хамт

            Б.Дэлгэрмаа 1976 оны туулай жилтэй, нөхөр Жавхлан
                        Ж.Наранзул 1999 оны туулай жилтэй, эмэгтэй
            Б.Батболд  1980 оны бич жилтэй, эрэгтэй


Б.Батболд эхнэр, охины хамт
                                    

Л.Жамаа

Жамаа/1927-1982/ он луу жилтэй  
            Хөдөө мал дээр байж байгаад 1955, 56 оны үед Санждорж ахыгаа дагаж Сэржмядаг, Дунгармаатайгаа хамт хотод ирсэн.  Дунгармааг Мандал өртөөнд буриад Даш гэдэг айлд өргүүлсэн.  1963 оноос Борнуурын сангийн аж ахуйд мал маллаж байжээ.  Нөхөр Шагж 1983 онд өөд болсон.

Хүүхдүүд болоод ач зээ нар нь: 

1.Ж.Сэржмядаг – 1950 оны туулай жилтэй. Нөхөр Ядмаа 1945 оны тахиа жилтэй
            Я. Болормаа – 1974 оны бар жилтэй. Нөхөр Батжаргал 1970 оны нохой жилтэй
                      Б.Намуунаа 1996 оны эмэгтэй
                      Б.Дөлгөөн  2004 оны бич жилтэй
            Я.Цэрэндулам 1978 оны морь жилтэй, нөхөр Мөнхтулга 1978 оны морь жилтэй
                      М.Мөнхсарнай – 2000 оны луу жилтэй, эмэгтэй
            Я.Бямбажаргал 1981 оны тахиа жилтэй эмэгтэй, нөхөр Хосбаяр 1975 оны туулай жилтэй
                      Х.Батхүлэг 2002 оны морь жилтэй, эрэгтэй
                      Х.Баяржавхлан 2006 оны нохой жилтэй, эрэгтэй
            Я.Пүрэвжаргал 1984 оны хулгана жилтэй
            Я.Лхагважаргал 1987 оны туулай жилтэй

2. Ж.Дунгармаа 1955 оны хонь жилтэй, нөхөр Сайжаа 1953 оны нохой жилтэй
            С.Сүхээ – 1978 оны морь жилтэй, эхнэр Ариун-Эрдэнэ 1977 оны могой жилтэй
            С.Амарсувд – 2000 оны луу жилтэй, эмэгтэй
            С.Алтансүх – 1980 оны бич жилтэй, эмэгтэй
            С.Тулга 1986 оны бар жилтэй, эрэгтэй
            С.Сараа 1990 оны морь жилтэй, эмэгтэй
3. Ж.Цэцгээ/1958-1989/ он нохой жилтэй
            Санлиг 1986 оны бар жилтэй, эрэгтэй
4. Ж.Эрдэнэбат 1960 оны хулгана жилтэй, эхнэр Оюунчимэг 1962 оны бар жилтэй
             Э.Оюун-Эрдэнэ 1987 оны туулай жилтэй
             Э.Булган-Эрдэнэ 1989 оны могой жилтэй, эмэгтэй
             Э.Жавхлан – эрэгтэй
5. Ж.Өнөрбат – 1964 оны луу жилтэй, эрэгтэй
6. Ж.Төмөрбат/1970-2003/ нохой жилтэй, эрэгтэй

Monday, November 14, 2011

Ургийн бичиг хөтлөх журам

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2007 оны 10 дугаар
сарын 3-ны өдөр                                   Дугаар   257                                Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай

Улсын Их Хурлын 2004 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс хүн амын талаар баримтлах бодлого”-ын 3.1.8, Соёлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн 10.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:
  1. “Угийн бичиг хөтлөх журам”-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
  2. Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загварыг 2008 онд багтаан боловсруулж хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.
  3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Угийн бичиг хөтлөх журам батлах тухай” Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                       М. ЭНХБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд                                  Ө. ЭнхтҮвшин


Засгийн газрын 2007 оны 257 дугаар
тогтоолын хавсралт

Угийн биЧиг хӨтлӨх журам
Нэг. Нийтлэг үндэслэл
    1. Соёлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасан гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх Монгол Улсын иргэний үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
    2. Монгол Улсын иргэн бүр “Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-ыг баримтлан өөрийн ураг төрлийн хамаатлын хүрээгээ тогтоож, үр удамдаа заавал өвлүүлдэг үүрэг хүлээнэ.
    3. Монгол Улсын иргэн бүр угийн бичгээ үндэслэн аливаа хэлбэрийн төрөл ойртсон гэрлэлтээс зайлсхийх, эрүүл саруул удамтай байхын төлөө тэмцэх явдал нь монгол хүний хөгжилд оруулж байгаа үнэт хувь нэмэр мөн.
    4. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийн нийт өрхийн хэмжээнд өрх бүрийг угийн бичиг хөтлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг хүлээнэ.
Хоёр. Овог хэрэглэх
    1. Монгол Улсын иргэн бүхэн өөрийн овогтой байна.
    2. Монгол Улсын иргэн өөрийгөө илэрхийлэх аливаа баримт бичигт эцгийн овгийг хэрэглэнэ. Гэр бүл болох тохиолдолд эцэг, эхийн овгийг адил эрхтэйгээр тооцно.
    3. Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн эцгийн овгийг мэддэг хүмүүс түүнийгээ шууд хэрэглэнэ.
    4. Өөрийн эцгийн овгийг мэддэггүй болон бутач, бусдад үрчлэгдсэн хүн эхийн овгийг хэрэглэж болно.
    5. Эцэг, эхийнхээ овгийг мэддэггүй хүн дор дурьдсанаар овгоо мэдэж хэрэглэнэ:
а/ өөрийн сум, аймгийн болон бусад газрын архивт хадгалагдаж байгаа нутгийн хүн амын бүртгэл, угийн бичиг, хүмүүсийн намтар зэрэг баримтыг судлах;
б/ уугуул нутагт нь хэрэглэдэг овгийн талаар “Овгийн товч намтар”-аас олж тодруулах, тэдгээрээс чухам аль нь өөрийн өвөг дээдсийн болон эцэг, эхийн овог болохыг нутгийн ахмад настан, сайн мэдэх хүнээс лавлан тогтоох;
в/ энэхүү журмын 2.5-ын “а”, “б” –д заасны дагуу овгоо тогтоох боломжгүй бол өөрийн уугуул нутагт байдаг овгоос аль нэгийг үзэмжээрээ сонгон авах.
    1. Энэхүү журмын 2.5-д заасны дагуу овгоо олж хэрэглэх боломжгүй тохиолдолд дор заасныг үндэслэн зохиомол овог шинээр үүсгэн хэрэглэж болно:
а/ тухайн удмын голлон хэрэглэж байсан аж ахуй, онгон шүтээн, тамга, эрхэлдэг ажил үйлс, бусдаас ялгагдах өвөрмөц онцлогийг тусгасан нэр бүхий овог үүсгэх (жишээлбэл: Ямаат Болдын Бат, Анчин Сумъяагийн Энхтуяа гэх мэт);
б/ төрөл садны холбоотой хүмүүс нутагтаа олны дунд алдаршсан цол, хэргэм зэргийг овог болгох;
в/ өөрөө болон өвөг дээдэс нь олон үе нутаглаж ирсэн уугуул газар, уул, усны нэрийг овог болгох (жишээлбэл: Булнайн Доржийн Жав, Сутай Лувсандоржийн Баатархүү, Мэнэн Дашдоржийн Мөнхцэцэг гэх мэт);
г/ монголд ястан, угсаатан, үндэстний гаралтай овог байдаг уламжлалын дагуу шинээр овог үүсгэх.
    1. Зохиомол шинэ овог үүсгэх, эсхүл тухайн нутагт байгаа овгоос өөрөө овог сонгосон нөхцөлд төрөл садны холбоотой бүх хүн заавал нэгдмэл байдлаар хэрэглэнэ.
    2. Хадамд гарсан эмэгтэй уламжлал ёсоор өөрийн овгийг хэрэглэнэ.
    3. Бутач, өргөмөл, хойд эцэгтэй хүүхдийг төрүүлсэн эцэг буюу эхийнх нь овгоор овоглоно.
    4. Монгол Улсын иргэн нь овог хэрэглэсэнтэй холбогдуулан иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэр бүлийн бүртгэл, улсын хэмжээний хүн амын тооллого, бүртгэлийн маягт зэрэг баримт бичигт гурван нэр (овог, эцгийн нэр, өөрийн нэр)-ийг хэрэглэнэ.
Гурав. Угийн бичиг хөтлөх
    1. Монгол Улсын өрх бүр угийн бичиг заавал хөтөлнө.
    2. Өрх бүр угийн бичгээ дор дурьдсан дарааллаар бичиж хөтөлнө:
а/ өрх бүр эхлээд өөрийн гэр бүлийн бичиглэлээ үйлдэнэ;
б/ өөрийн гэр бүлээс төрсөн хүүхэд, тэдгээрээс удамласан бүх гэр бүлийг хамгийн ахмадаас эхлэн үе удмын буурах дарааллыг баримтлан угийн бичиглэлд хамруулна;
в/ өөрөөсөө дээшхи үе удмын угийн бичиглэлийг нөхөр, эхнэрийн талаар дээш нь салбарлуулан үе удмын өсөх дарааллыг баримтлан мэдэхгүй үе удмаа хүртэл хөтөлнө.
Дөрөв. Угийн зураглал хөтлөх
    1. Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр хоорондоо цусан төрлийн холбоотой өөрөөс дээш, доош үе удмын ураг төрлийн хамаатлын тухай угийн бичиглэлийг шалгаж нэгдсэн үнэн зөв бичиглэлийг тогтооно.
    2. Нэгдсэн байдлаар тогтоосон угийн бичгээ “Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-т тулгуурлан угийн зураглалын хэлбэрт оруулна.
    3. Монгол Улсын өрх бүр угийн бичгээ зайлшгүй оруулах мэдээллээр баяжуулан, энэхүү журмын 4.2-т заасан зураглалын хамт хадгалж, үр удамдаа дамжуулан өвлүүлнэ.
Тав. Угийн бичгийг баяжуулах, өвлүүлэх, хэрэглэх
    1. Монгол Улсын өрх бүр үр хүүхэддээ багаас нь өөрийн гэр бүлийн угийн бичгийг угийн зураглалын хамт  таниулан тайлбарлах, зохих мэдлэг олгох үүрэгтэй.
    2. Монгол Улсын иргэн угийн бичигтээ тулгуурлан гэр бүлээ сонгох зарчмыг мөрдөж, дараахь зүйлийг онцгой анхаарч хэрэгжүүлнэ:
а/ эцэг (жишээ нь: олхонууд/шарнууд)
эх (жишээ нь: боржигон/булдагар)-ын овгуудыг бүрдэхэд аль нэг овог оролцсон хүмүүс хоорондоо үл гэрлэх;
б/ угийн бичгээр өөрөөсөө дээш арван үе удмын доторхи ураг төрлийн хамаатлын хүрээгээ тогтоох боломжгүй нэг сум, багийн уугуул иргэд хоорондоо гэрлэхгүй байх зарчим баримтлах;
в/ өөрийн уугуул сум, багтай хил залгаа зэрэгцээ сум, багийн иргэд хоорондоо гэрлэхгүй байх зарчим баримтлах.


 

Ургийн бичиг


Эх сурвалж: http://serdaram.origo.mn/content/view/37/28/

Image

       Бидэнд өнөөдөр бахархал болж үлдсэн хоёрхон тулгуур байна. Нэг нь бүр 800 жилийн өмнө амьдарч байсан Их хаан Чингис, түүний байгуулсан Монгол гүрний гайхамшигт түүх. Хоёрдох нь хэдэн мянган жилийн турш ерөөсөө нэг саяд хүрч байгаагүй бидний нүүдэлчин өвөг дээдсийг уусгаагүй,  “цэвэр” хэвээр нь хадгалсаар ирсэн ургийн бичиг юм.  Үүнийг батлах зүйл нь бүр XIII зууны үеэд “Монголын бүх овог аймаг яруу тодорхой удам угсааны модтой /түүхтэй/. Учир нь Монголчуудын заншил нь өвөг дээдсийнхээ удам угсааг  залган сахиж, төрсөн хүүхэд бүрдээ удам угсаагаа зааж сургадаг. Тийнхүү тэд удам угсааны тухай үгийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс угсаа, овог аймгаа мэдэхгүй хүн нэг ч байхгүй” гэж Рашид-ад-Дин бахархан бичсэн байдаг. 

     Харин яг тэр үеэс одоог хүртэл хөтлөгдөн ирсэн ургийн бичгүүд хадгалагдан үлдсэнгүй, түүний хуулбаруудыг 1725 онд Манжийн хаан Энх-Амгалан Монголын бүх тайж язгууртай хүмүүсийн ургийн бичгийг Бээжинд хэвлүүлнэ гэдэг нэрийдлээр хураан аваад шатаачихжээ.  Үүний дараа дахин шинээр ургийн бичгүүдийг хөтлүүлсэн ч зэрэг хэргэм, хөрөнгө мөнгө залгамжлуулах гол баримт бичиг гэдэг утгатай болгосон юм. Эдгээр олон ургийн бичгүүдийг нягтлан үзвэл түүхчлэн бичих, хүснэгтлэн зурах гэсэн хоёр аргатай байна. Хүснэгтлэн зурахдаа шулуун шугам, модны цагираг, модны мөчир мэт салбарлуулах гэсэн гурван аргаар бичигддэг байв. Эдгээрээс 1905 онд хийгдсэн Цэцэн хан Шолойн ургийн бичигт 1577-1905 он хүртэлх 328 жилийн дотор төрсөн 11966 хүний нэрийг 5,3 м голчтой даавуун дээр цагираглуулан бичсэн нь түүхэнд үлдсэн хамгийн том ургийн бичиг болжээ. 

     Ургийн бичигт олон үеийг бичих боломжтойг ч, голдуу 11, 13 үеийг л бичиж үе дотроо гэрлэхийг хатуу хориглодог байв. Учир нь “Удам холдвол ухаан сайжирна”  “Манцуйтай байхдаа манайх байлаа Магнагаа өмсөхөөр хүнийх болдог” гэж ярилцан хүү, охидоо багад нь ураг хол, угсаа нэг овгуудтай сүй бэлэг тавилцан худ ураг болдог байв. Ураг дотроо эр-эм бололцож гэм алдснаа Их хаан Өгээдэй ч хүлээн зөвшөөрч онцгойлон гэмшиж байсан нь ердийн зүйл биш ажээ. 

Image

         “Хусавч үл арилах эцгийн ясан төрөл, Шавхавч үл ширгэх эхийн цусан төрөл” хэмээн бэлэгдэн ярилцдаг монголчууд авга, нагацын ураг төрлөө 12 үеэ (Холбоо-Хуланц өвөг-Хуланц-Элэнц өвөг-Элэнц-Өндөр өвөг-Өвөг эцэг-Эцэг-Би-Хүү-Ач(Зээ)-Гуч(Зээлэх төрөл)-Жич(Зээнцэр)-Ачинчар-Гучинчар-Жичэнцэр-Жилүүхүй) мэдэж 13 дахь үедээ яс хагалах гэдэг ёс үйлддэг байсны учир нь “Эмэгтэй хүний улаан шингэн, эрэгтэй хүний цагаан шингэнтэй сүлэлдэн хүн бий болдог. Иймээс эхийн тал нь хүний мах, цусыг бүрдүүлдэг, Эцгийн тал нь ясыг нь бүрдүүлдэг тул эхийн үе 5 дахь үедээ, Эцгийн үе 9, 11 дэх үеүүддээ мултрана”,   “Ээжийн бүх ах дүүс, тэдний дараагийн үеүдийг Нагац-Нагацлах төрөл, Эцгийн талын бүх ах дүүс, тэдний дараагийн үеүдийг Үеэл-Хаяал, Эгч дүү эмэгтэйчүүдийн хүүхдүүд, тэдний дараагийн үеүдийг Бөл-Бөлөнцөр-Бөлөөлөн” хэмээн ярилцдаг бичигдээгүй хэв хууль өнөөг хүртэл хадгалагдан ирсэн.

Данзандорж: Төрөл садан

Өвөөгийн талын төрөл саднууд:


Зурагт: 
Нямаагийн хүүхэд Цэдэвсүрэн
Чимэддоржийн Балдорж/эх Маамхүү/, Чимэддоржийн Цэдэндаш/эх Хонгор/
Лувсандоржийн Батбаяр, Энхбаяр
Даваагийн Шархүүхэн/аав нь Хулдан/
Адъяагийн Гончиг, Оюунчимэг, Ганбаатар, Эрдэнбилэг, Цогоо
Сугираагийн Оюунцэцэг/өргөмөл/, Оюунчимэг/аав нь Дорж/

Сумъяагийн хүүхэд Юра


Цэдэвсүрэн ах, эхнэр хүүхдүүдийн хамт

Холбогдох хамаатан:
     Г.Буджав, Р.Пүрэв, Буриад, Авирмэд, Оросоо, Аюурзана, Хүүхэндүү, Шийхэр, Дулам, Д.Мөнхтогоо, Хашхүү, Х.Долгор, Батмөнх, Х.Гүүш, Х.Өлзийбаатар, Гүнсмаа, Төмөрийн Бямбаа, Цэвэгмэд, Өлзийхүү, Өлзийбаатар, Өлзийдэлгэр, Өлзийбаяр

Өвөг эцэг Данзандорж

       Ээжийн минь аав Дүгэрийн Данзандорж 1920 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Дүгэрийн долоо дахь хүүхэд болон мэндэлжээ.

       Д.Данзандорж эхээс арвуулаа бөгөөд төрсөн ах дүү нар нь Нямаа/1910-1970/, Чимэддорж/1911-1977/, Лувсандорж/1913 Сумын намын үүрийн дарга, аймгийн шүүхийн орлогч дарга/, Гибаабал/1915-1970/, Цэгмэд/Сэвээ эгч 1916/, Буд/1919 Сумын нарийн үүрийн дарга, сэргийлэхэд ахлах төлөөлөгч/, Даваа/1921/, Адъяа/1926-2004 химич, доктор/, Сугираа/1928/ нар болно.


"нагац ах Д.Будын эвлүүлсэн зураг"
        
      
Ах дүү 5 1956 онд


Цэгмэд эгч буюу Сэвээ/Ганбаатар ахынд/


Өвөө, Сугираа эгч, Шархүүхэн

    Бага насандаа Их гэгээн гэдэг ламынд өргөгдөж, лам болох гэж үзэж байжээ. Тэгээд сургуульд ороод бага сургууль төгсөж, улмаар цэрэг татагдаж, Халхын голын дайнд оролцжээ. Ирээд Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Цогт-Цэций сумын намын үүрийн дарга хийж байсан. Улмаар тэр үед эмэг эх Бадамтай танилцаж, гэр бүл болжээ.
 


     Тэд Д.Алимаа, Д.Чулуунбат/Болоож ах/, Д.Чулуунбаатар/Чука ах/, Б.Гэрэлмаа/Ах Д.Будынд өргүүлсэн/, Д.Нарангэрэл, Д.Чулуун-Эрдэнэ, Д.Чулуунболор гэсэн 3 охин, 4 хүү нийт 7 хүүхэд төрүүлж өсгөжээ. 


          Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад  1956 онд ЗХУ-ын цагдан сэргийлэхийн сургуульд 3 жил суралцаж, төгсөж ирээд 1960-1970 хүртэл Өвөрхангай аймгийн сэргийлэхийн дарга, 1970-1975 онд Булган аймгийн сэргийлэхийн дарга,  1975-1980 хүртэл Дундговь аймгийн сэргийлэхийн дарга хийж байгаад гавъяаны амралтаа авчээ. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дэд хурандаа цолтой. 

Уран Цэрэв

Доорх мэдээллийг бичихэд нагац ах Д.Будын бичиж үлдээсэн угийн бичгийг ашиглав. 

    
      Ээжийн талаас бид Уранцэрэвийн удам угсаа билээ.  Ээжийн минь элэнц эцэг/аавынх нь өвөг эцэг/  Уранцэрэв гэдэг нутаг усандаа нэртэй гарын ур дүйтэй хүн байжээ.   Өвөг эцгийн ойрын ах дүү нар нь Майнажав, Хувцагаан, Оготор Чимэд, Цэвээн нар юмаа. 

Уранцэрэв нь Жүгдэр, Дүгэр, Сумъяа, Дүнжидбал, Найдан гэсэн 5 хүүхдийн эцэг:
            Жүгдэр нь гэр бүл нэг бандийн хамт Хөнжлийн уулын ар өврөөр нутагладаг. Алба хашиж яваагүй жирийн малчин хар хүн байв. Банди Амраадаа нь Хөнжлийн далай хийдэд суудаг байжээ.  
           Дүгэр нь ээжийн минь өвөг эцэг бөгөөд хань гэр бүл авч бие даасан айл болсон үеэс эхлэн мал маллаж үр хүүхдээ өсгөж хүн болгохдоо янз бүрийн бэрхшээлийг давж малаа 500-д хүргэж өнөр гэр бүл болсон юм. 1932 онд хүнд өвчний улмаас зуурдаар  өөд болжээ.  Дүгэр дунд зэргийн биетэй, монхордуу хамартай, нүүрэндээ бага зэргийн атираа суусан төлөв даруу зантай үг яриа цөөнтэй шударга хүн байжээ.Монгол бичиг сайн мэддэг, хүүхдүүдээ 32 модон хүний үлгэр домгийг шар даавуун хавтастай муутуу цаасан дээр бичсэн номоос уншиж өгдөг байж. Гол төлөв улаан залаатай, дээрээ эрдэнийн чулуутай жинсэн малгай, хятад чисчүү дээл, хүрэн угалзтай гутал өмсдөг хүн байсан бөгөөд хошуу тамгийн газар ажилладаг, нутгийн иргэд түүнийг "Дүгэр Бошигт" гэдэг байжээ.
         Дүгэр Үсгээгийн Балжидтай 1908 оны үед гэр бүл болж 1909 онд анхны охин Нямааг төрүүлж, 1932 он хүртэлх хугацаанд нийт 9 хүүхдийн эх эцэг болцгоосон ажээ.  Энэ онд Дүгэр өөд болж, Балжид олон нялх балчир хүүхдийн хамт өнчрөл хагацал үзэж, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байгаад 1943 онд 54 настайдаа бурхан болжээ. Энэ хүн үйлэнд уран үгэнд цэцэн олондоо нэртэй, ажилсаг монгол эмэгтэй байв.

         Ү.Балжидын ойрын төрөл садангууд: Цэвээн тайж, Цэвээний Бадамхорол, Бадамхорлын Дулам; Харцага тайж, Харцагийн Бумдарь, Харцагын Хорол, Харцагын Цэеэ, Хорлын Хургаа, Хоролын Долгор, Хоролын Ишгээ

         Сумъяа нь хоёр хүүхэд төрүүлсэн. Охин Жагварал нь хүүхэд төрүүлээгүй. Дүгэрийн хүүхэд Давааг өргөж авсан. Хүү Гончигийн төрсөн охин Буджав хоёр хүүхэдтэй байжээ. 

          Дүнжидбал нь хань гэр бүлгүй, уншлага ном үгүй, лам нэртэй ухаан мэдрэлээр дутмаг хүн байв. Өвчний учир 1936 онд насан өөд болов.

          Найдан нь хүүхэд бага наснаасаа Довын хийдэд лам болж суусан. Ном сайн мэддэг лам байжээ. 1936 онд эсэргүү лам гэж баривчлагдаж яваад ирээгүй.

Өвөг эцэг Санждорж


Уг гарал: 
Аавын маань аав Бүрэнжагайн Санждорж Завхан аймгийн Дөрвөлжин сумын хүн бөгөөд Сар Хайрханы ардхан Цагаан булан гэдэг газар төрсөн байна. Өвөг эцгийн маань ах дүүс Сар хайрханы ойр хавьд нутаглаж, хайрханаа тахьж шүтдэг байжээ.   Санждорж нь Дуламын ууган хүү  бөгөөд галын зээ юм. Ээж Дулам нь Лувсан гэдэг хүнтэй гэр бүл болж одоогийн таван толгой багаас   онц баг руу шилжихэд Санждорж ээжийнхээ эгч Бүрэнжагайнд үлдсэн бөгөөд энэ эгчийнхээ нэрээр овоглох болжээ. Эгч Бүрэнжагай  нутгийн ард олондоо “Цагаан булангийн Дарь-Эх гэж өргөмжлөгдөж, социализмын үед хүн амьтны гуйлгаар нууцаар үзэж хардаг,  билэг чадвартай нэгэн байв. 

Бүрэнжагай, Дулам, Дэнсмаа, Сүрэн/насны дарааллаар/ нар нь эгч дүү дөрөв бөгөөд Бүрэнжагайн хүү Хүүхнээ/Хүүхэн/ ахтай өвөө маань нэг гэрт, их дотно өссөн байна/Мөнх-Очир, Хүүхэн гэж ах дүү хоёр хүн байсан сурагтай/.  Хүүхнээ ах Гантөмөр, Ганбаатар, Отгонжаргал/охин/ гэсэн 3 хүүхэдтэй байжээ. Дэнсмаа эгч Роломжав хэмээх өргөмөл хүүхэдтэй байсан. Сүрэн эгчийн Аюуш, Цэцэгмаа Адъяа/Батцэлэм ахынхтай ойрхон байдаг/, Батмөнх, Алимаа, Жаргал гэсэн хүүхдүүд бий.  Мөн ойрын хамаатан Сайнбилэг гэдэг хүний Гүрцоо, Цэвэлмаа/Цогзолмаа, Аривжих зэрэг хүүхдүүд нь хотод бий/, Шарав, Ичинхорлоо гэсэн хүүхдүүд байжээ. 

Элэнц эх Дулам нь Санждорж, Чогдов, Жамаа, Батцэлэм, Алтангэрэл, Ханджав/насны дарааллаар бичлээ/ гэсэн 6 хүүхэд төрүүлсэн бөгөөд  Чогдов/15, 16-тай/, Алтангэрэл/эрэгтэй/ нар бага насандаа  өөд болжээ.  Ээж Дулам, аав Лувсан нар нь залуугаараа бурхан болцгооход Жамаа, Батцэлэм, Ханджав нар  нялхаараа өнчирч үлджээ. Тэднийг аавын талынх нь хамаатан асрамжиндаа авч улмаар Батцэлэм, Ханджав нар хот барааджээ.
Лувсангийн ах Лугаа Чимэдцэрэн/ХААЯ-ны сайд байсан, Жамбалдорж/хотын намын хорооны дарга байсан/ гэсэн хүүхдүүдтэй байсан эдгээр хүмүүс манай өвөө болоод дүү нартай нь ойр дотно байж, тусалж дэмждэг байжээ.

Батцэлэм ах 13 орчимтойгоосоо уурхайд ажиллаж, улмаар цэрэгт явжээ. Дүү Ханджав нь хотод айлд өргөгдөж, сүүлд Жамааг нь манай өвөө Санждорж Сэржмядаг, Дунгармаа гэсэн хүүхдүүдтэй нь хамт хотод дагуулж ирсэн ажээ.   

Сэржмядаг нагац ах Л.Батсэлэмийн хамт

Намтар:
       Миний өвөг эцэг Жагай овогтой Санждорж 1919 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төржээ. Бага насаа эцэг  эхийн гар дээр хүмүүжиж байгаад, хошуу сумын бага сургуульд орж суралцан 4-р анги төгссөн. Үүний дараа тус сумын эвлэлийн үүрийн дарга, сумын багын дарга хийж байгаад, 19 -н насандаа цэрэгт явсан. Цэргийн албыг 21-н насандаа хааж дуусгаад, тухайн үеийн офицерийн сургуульд элсэн суралцаж 24-н настай төгсжээ. Уг сургуулийг амжилттай дүүргэсний дараа Дотоод Явдлын Яаманд зэвсгийн албанд томилогдож, улмаар хэлтсийн дарга хүртэл ажил хийж байжээ.  Тус албандаа 25 жил ажиллаж, улс эх орныхоо төлөө үнэнч, шудрага нэр төртэй хөдөлмөрлөж ирснийг нь нам засаг өндрөөр үнэлж, түүнийг Байлдааны гавьяаны улаан тугын одон, Алтан гадас одонгоор тус тус шагнаж байсан байна. Цэргийн хүн байсан эрт тэтгэвэрт гарч, улмаар жолооч болжээ. Бараа баазын даргын жолооч, сүүний үйлдвэрт жолоочоор тус тус ажиллаж байв. Тухайн албандаа ажиллаж байх хугацаандаа 5, 6-р таван жилийн гавшгайч, сүү тээврийн 2 удаагийн аврага болж байлаа. Миний өвөг эцэг Ж. Санждорж нь 1975 оны 5 сарын 5-ны өдөр хүндээр өвдөж байгаад насан өөд болсон.


Өвөг эцэг Санждорж, эгч Б.Баярмаагийн хамт

Thursday, November 3, 2011

Овог

   Монголын тал нутгийн нүүдэлчид эртнээс овгийн зохион байгуулалттай байжээ. Овог гэдэг нь нэг өвөг дээдэс бүхий төрөл садангийн хүмүүсийн нэгдэл юм. Нэрт түүхч Академич Д.Гонгор “Эртний Монгол нэгэн өвөг дээдсээс угсаалан элгэн садны холбоогоор гагнагдсан, шүтэлцсэн бөлөг хүмүүсийн нэгдлийг овог гэдэг байжээ” хэмээн тодорхойлсон байдаг. 


       Эрт дээр үеэс хүн төрөлхтөн өөрийн уг язгуур үүсэл гарвалаа өнө эртнээс урламжлагдан ирсэн нэрээр, он удаан нутаглан суусан газар нутгийн нэр, эсвэл нэр алдартай дайчин хүмүүсийн нэрээр овоглон нэрлэж ирсэн байдаг. Тухайлбал овог нь: 

1-рт. Эртний сурвалжит овог
2-рт. Хожим аль нэг овог, яснаас тасран гарсан үржвэр овгууд
3-рт. Урьдын овог, отог, сум, баг зэрэг цэрэг засаг захиргааны зарим нэгж нь яваандаа овгийн байдалтай хэрэглэх болсон овогууд
4-рт. Аль нэг овог аймаг, ястны хүмүүс тодорхой нэг шалтгаанаар өөр овог аймаг ястны дотор хутгалдан орж өөрсдийн урьдын жинхэнэ овгийг гээж харин уугуул аймаг овог аймаг, ястныхаа нэрээр овоглодог байна.

Цэцэн Сартуул овог

Сартуул:
     Нууц товчоонд Лалын Сартуул улстай дайтсан тухай өгүүлдэг. Тангуд хавьцаа сартуул иргэн гэж байсан бололтой. Гэхдээ энэ нь тусгаар улс юм. 

        Түүхийн эх сурвалжаас үзэхэд Сартуулууд нь эзэн Чингис хаан болон хаан хөвгүүд нь төр барьж байх үед дундад Азиас одоогийн Узбекстан, Афганистан, Тажикстаны нутгаас олноор нүүлгэн авчирч суурьшуулсан уран дархчуудын үр удам бололтой.  Улмаар сартуулууд монголжиж нэгэн овог нь болсон ажээ. Монголыг хан-гууд захирч байх үед сартуул нь Засагт хан аймгийн Цэцэн сартуул гүний хошуу болсон байна. 

        Монгол угсаатны зүйн нэрт судлаач, төрийн соёрхолт эрдэмтэн Х.Нямбуугийн “Монголын угсаатны зүйн удиртгал” номын 1-р хүснэгтэд 1956,1963,1969,1979 оны тооллогоор тэр үеийн БНМАУ-ын хүн амд 75-0,01 хүртэл хувь эзлэх ястнуудыг жагсаасан боловч Сартуул гэсэн нэр байдаггүй.   Энэ нь сартуулууд нь халхжиж, Халх Сартуул гэж нэрлэгдэх болсныг харуулж байгаа юм.


Цэцэн сартуул
         XIV зууны хоёр дугаар хагас буюу Их Монгол улсын үед Зүүн Монголыг “Дөчин түмэн”, Баруун Монгол \Ойрад\-ыг “Дөрвөн түмэн” хэмээн хоёуланг нь хураангуйлан “Дөчин дөрвийн хоёр” гэж нэрлэж байжээ. Харин Юань улс мөхсөний дараа Зүүн Монголыг  “Зургаан түмэн” буюу “Зургаан их улс”, Баруун Монголыг урьдын адил “Дөрвөн түмэн” буюу “Дөрвөн Ойрад” хэмээн нэрлэж тэр хоёрыг нэгтгэн зарим сурвалжид “Арван түмэн” хэмээн тэмдэглэсэн нь буй.                        

      Батмөнх Даян хаан \1474-1517\-ы үед “Зургаан түмэн” дотроо Зүүн 3, Баруун 3 түмэн гэж хуваагдаж, баруун түмнийг “Жонон” хэмээх хунтайж захирч байв. Батмөнх Даян хаан өөрийн улсыг “Зургаан түмэн” болгон хуваасны нэг нь  “Халх түмэн” болой. Халх түмэн 12 омог буюу нутгаас бүрдсэн учир “Аглагийн 12 хүрээ халх”, “Арван хоёр хутаг халх”, “Арван хоёр омог халх” хэмээн нэрлэж байжээ. Батмөнх даян хаан газар нутгаа хөвгүүддээ хуваан өгөхөд “Халх түмний” 12 омгийн өмнөд 5 омог нь тавдугаар хүү Алгиболоод, арын 7 омог нь отгон хүү Гэрсэнз нарын мэдэлд тус тус очжээ.

         Энэ үеээс эхлэн Ар халх, Өвөр халх хэмээн нэрлэх болсон ажгуу. Халх түмнийг “Халдах дайсны халх болсон. Харвах сумны бамбай болсон. “Халх түмэн” гэж “Зургаан түмэн” монголын магтаалд алдаршуулжээ. Ар долоон омогт Жалайр, Бэсүд, Илжгэн \Эрчигэн\, Горлос \Хорлос\, Хүхүйд, Хатагин, Урианхай зэрэг халх түмний хуучин гурван отгоос гадна 16-р зуунаас хойш түүхийн янз бүрийн шалтгаанаар тус нутагт сэлгэн суурьшиж халхажсан Тангад, Сартуул, Хэргүүд \Хэрээд\, ба Үнэгэд, Хүрээ, Хороо, Цоохор мэт шинээр буй болсон отгууд хамаарах болжээ.                        

        Гэрээслэл ёсоор Гэрсэнз Жалайр хунтайж \1513-1549\-ийн их хатан Хатангуа 7 хүүдээ арын 7 омгийг захируулснаар халхын “Долоон хошуу” үүсжээ. Долоон хошууг баруу, зүүн хоёр гар болгож, баруун гарыг ууган хүү Ашхай, зүүн гарыг гутгаар хүү Онохуй Үйзэн нар захирч байв. Баруун гар нь Ноёдай Хатанбаатар, Далдан Хөндлөн, Саму-Буйма, Ашихай нарын эзэмшилд хамрагдаж  Алтай, Хангай нурууны хоорондох нутаг, Зүүн гар нь Онохуй Үйзэн, Аминдурал, Дарь тайж нарын эзэмшилд харагдаж Хангайн нурунаас халх гол хүртлэх нутаг тус тус хамрагдаж байв.               

        16-17-р зууны заагт Гэрсэнзийн угсааны ноёдоос “Очирбат тулгар түшээт хан”, “Махасамиди гэгээн Сэцэн хан”, “Эрдэнэ бишрэлт засагт хан” нар тодрон гарснаар Халхыг гурав хуваан захирав. Ийнхүү Ашихай дарханы эзэмшлээс Засагт хан, Онохуй Үйзэний эзэмшлээс Түшээт хан, Аминдуралын эзэмшлээс Сэцэн ханы нутаг дэвсгэр тус тус бүрэлдэн тогтож 
Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан гэсэн халхын гурван аймаг үүсэн гарсан ажээ.   



       Цэцэн сартуул нь хуучнаар Засагтхан аймгийн нэг хошуу байсан бөгөөд одоогийн Завхан аймгийн Түдэвтэй, Цэцэн-Уул, Сонгино, Яруу, Сантмаргац, Завханмандал, Эрдэнэ-хайрхан, Алдархаан, Ургамал, Дөрвөлжин, Увс аймгийн Завхан, Ховд аймгийн Чандмань зэрэг сумд түүнд багтаж байсан байна.          


    Сартуул овогтнууд эртнээс үнэнч хичээнгүй, цэцэн саруулаараа алдартай хүмүүс байжээ. Цэцэн Сартуул гүнтэй холбоотой дараах домог байдаг. Халх монголыг гурван хан бүхий засаг захиргааны нэгжид хуваахад Сартуул ноёнд том нутаг өгч болохгүй хэмээн манжууд хэлцэж гэнэ.  Ноёд хошуудын нутгаа хувааж авахдаа хонины махны хэсгээр жишсэн юм гэнэ. Тэгэхэд Элжигэн ноён нуруу сээрийг авна гэхэд Сартуул ноён би хонины өвчүү хэлбэртэй газар буюу гурван бор толгой л авья гэсэн юм гэнэлээ. Цаадуул нь тэр чинь ямар гурван толгой билээ гэхэд сар толгой, алдар толгой, цэцэн толгой гурав хэмээн хариулсан гэдэг. Манжууд сонсож дуулаагүй нэр болохоор нь зөвшөөрчихөж. Гэтэл тэр нь дөрвөлжин сумын баруун үзүүрт байрлах сар толгой буюу сар хайрхан, алдархаан сумын нутаг дахь алдар толгой, цэцэн уул сумын нутаг дахь цэцэн толгой гурав байжээ. Энэ гурван толгойн дундах нутаг нь одоогийн 5, 6 сумыг нийлүүлсэн том нутгийг хамарч байжээ.


      Сартуул нутаг нь хонины өвчүүний хэлбэртэй ба Сонгино  хайрхан, Шотой, Шар нуруу, Хавцгайт, Алаг, Аргалант, Таван лам, Цогт хайрхан, Их буурал, Тасын суудал, Хомын тал, Завханы ба Монголын үргэлжилсэн их элсэн манхан, Хунт холбоо, Хар нуур, Баяннуур, Айраг, Цавдан нуурууд, Завхан, Хүнгий зэрэг том гол багтсан хангай, говь хосолсон Хангай, Алтайн их нурууны завсарт, Хан хөхийн хормой, Булнайн нурууг түшсэн өргөн их нутагтай  билээ.


Сартуул Цэцэн Ван Жалцангомбоцэдэн
/Дууль/

Цаг, цагийн ноёд цадиг, шашдирт үлддэг
Цасан цасны ширхэг цэцэг цэцэгт шингэдэг.
Буурал, буурал дээдэс буян буянд үлддэг.
Бутан бүртэн хорвоо бодол бодолд явдаг.
Замилан, замилан нартад Засагт хан аймаг-
Займан, займан уртад Цэцэн Сартуул хошуу-
Хошуу, хошуу ноёдоос Цэцэн, Цэцэн ван
Холдуу, холдуу олноос Жалцангомбоцэдэн минь!
Од, одны тохиолоор орчлон орчин дэнсэлсэн
Оноо, онооны тавилаар олон, олон донсолсон
Шуурган, шуурган жилүүдийн үйлийг үүрсэн ноён минь
Шуугин шаагин үерлэх үхлийг хаасан ноён минь,


Түм, түмэн Сартуулаа үртэй, нартай нь үлдээх гэж
Түшиг, түшиг оюунаа суманд өргөсөн ноён минь
Эгэл, эгэл Халхыгаа мөртэй, нэртэй нь аврах гэж
Эрдэнэ, эрдэнэ амиа буунд орхисон эзэн минь
Манж, манжийн өмнө бодлоо алдаагүй ноён минь
Манан, манан нөмрөхөд босоо ч сөхрөөгүй эзэн минь
Тусгаар, тусгаар төрийн сүлдээ алдаагүй ноён минь
Тунхаг, тунхаг үеийн илдээ өгөөгүй эзэн минь
Амь, амиа дутаах аюул, аюул нүүрлэхэд
Ард минь, ард минь гэсээр амь тасарсан ноён минь
Түмэн, түмнээ мөхөөх түймэр, түймэр дүрэлзэхэд
Төр минь, төр минь гэсээр түүх бөхөлсөн носн минь
Хойч хойчийн замыг зуун, зуунаар харсан
Холын, холын ухаантай цэцэн, цэцэн ван минь
Уул, уулын заяаг уйлан хайлан өмгөөлсөн
Уужим уужим бодолтой Сартуул цэцэн ноён минь
Мянга, мянган маанийн хүрдэнд эргэсэн бурхан минь
Мөнх, мөнх дээдийн хойморт заларсан дагшин минь
Эзэн, эзэн Богдын зэрэгтэй, хэргэмтэй Цэцэн минь
Эргэн, эргэн төрөхийн заяатай буянтай Ван минь.


         Сартуул гэсэн нэрийн үүслийг Сарт Уул буюу Сар хайрхантай холбож тайлбарлах явдал бас байдаг.  Эрдэмтэн Х.Нямбуу “Далдан хөндлөн /Гэсэнз хүн тайжийн гуравдугаар хөвгүүн/-гийн өмчлөн авсан Сартуул, Тангад хоёр отгийнхноос “Цэцэн Сартуул” хэмээх нэгэн хошуу үүссэн нь Сартай уулыг тойрон нутаглажээ" гэсэн байдаг. Энэхүү Сар хайрхан нь эртнээс тахилгатай байсан, тал дундах жижигхэн толгой бөгөөд их нууруудын хотгорт байрлах энэ толгой дээрээс мөнх цаст сутай хайрхан, жаргалант хайрхан, хан хөхий зэрэг алтай хангайн сүрлэг уул, нурууд хөхрөн харагдаж, хар ус нуурын толин мандал цэнхэртэн эргэн тойрны 100-аад км газар нүдэнд ил харагддаг юм. Мөн 1995 онд шинэ цагийн анхны даншиг наадмыг энд зохион байгуулжээ.