Monday, November 21, 2011

Аав Санждоржийн Баатар

      1947 оны 3 сард Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт, Хандын эрэг/Дөрвөлжин сумын ойролцоо/ гэдэг газар Цэцэн Сартуул овогт Санждоржийн хоёр дахь хүүхэд болж төржээ. Төрсөн ганц эгчтэй. Улаанбаатар хотод бага насаа өнгөрүүлсэн бөгөөд нийслэлийн 21-р сургуульд 10 жил сурч, төгссөн.




     Төгсөөд Зөвлөлт холбоот улсын Львов хотын хүнсний дээд сургуулийн хүнсний технологи инженерийн ангид  суралцсан.  1970 онд төгсөж ирээд Булган аймгийн хүнсний комбинатын технологи инженерээр ажиллах болсон. Энд байхдаа эхнэр Д.Алимаатай танилцан, гэр бүл болсон. 


           1972 онд гэр бүлийн хамт Улаанбаатар хотод шилжин ирээд, “Алтай” зочид буудлын ерөнхий тогооч, аюулаас хамгаалах газарт тогооч, батлан хамгаалах яаманд арын албаны дарга, Баянгол дүүрэгт хорооны даргаар ажиллаж байлаа. 

           С.Баатар Д.Алимаа нар Б.Баярмаа, Б.Бурмаа, Б.Байгальмаа, Б.Баяраа, Б.Баяраа, Б.Батаа, Б.Болормаа, Б.Баярбат гэсэн 4 охин, 3 хүү нийт 7 хүүхэд төрүүлж, өсгөжээ. 


1988 оны 1 сарын 4-нд зүрхний шигдээс өвчнөөр өөд болсон. 



0 comments:

Post a Comment