Monday, December 19, 2011

Данзандоржийн Чулуунбаатар

Д.Чулуунбаатар/1953, могой/ Эхнэр Ц.Заяа          
            1953 оны 6 сарын 22-нд Налайхад төрсөн. 1961 онд Өвөрхангай аймагт сургуульд орж, 1969 онд 8-р анги төгсөөд 1969-71 онд Булган аймагт сурч, 10-р ангиа төгссөн. 1971-75 онд УБ хотын  ЦЕДС/Цэргийн ерөнхий дээд сургууль/-н их бууны ангид сурч, дэслэгч цолтой офицер болжээ. 1976 онд  Цэрэнбалжирын Заяатай гэр бүл болсон. 



Чулуунбаатар ах охин Энхзулын хамт

        1975-80 онд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн дивизэд  салааны захирагч, батерейны захирагч, дивизоны штабын дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад 1980 онд Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын Кланины нэрэмжит их бууны командын академид суралцаж, 1983 онд төгссөн. 1983-1986 онд УБ хотын 276-р цэргийн ангид дивизоны захирагч, 1986-90 онд Зүүнбаянгийн дивизэд хорооны байр зүйн албаны дарга, дивизоны захирагчаар ажиллаж байгаад 1990 онд УБ хотын 120-р анги нэгтгэлд байр зүйн албаны даргаар ажиллаж байгаад 1991 оны 8 сард Засгийн газрын 296-р тогтоолоор хошууч цолтойгоор тэтгэвэртээ гарсан.

Гавьяа шагнал:  Армийн болон ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдсан


Зүүн гар талаас: ээж, Бурмаа эгч, Чулуунбаатар ах, Заяа эгч
/Ээжийнд цагаан сараар/
Хүүхдүүд:
Ч.Энхзул/1977, могой/ нөхөр Г.Чулуут                 
            Охин Ч.Халиун/1998, бар/
            Хүү Ч. Хануй/2010, бар/
Ч.Энхдөл/1985, үхэр/               


                          
Ч.Энхдөл авга эгч, ангийн багш Д.Алимаагийн хамт                  

0 comments:

Post a Comment