Зөвлөмж: Э.Энхмаа, Ж.Батсуурь
Монголчууд өрх гэрийн түүх, угийн бичгээ аман болон бичгийн хэлбэрээр үр хүүхэддээ заавал сурган өвлүүлж, овог, аймаг дотроо ураг холбохыг хатуу цээрлэдэг төдийгүй есөн үеийн дотор гэрлэж болохгүйг мэддэг гайхалтай соёлтой ард түмэн байжээ. Харамсалтай нь 1925 онд Засгийн газрын нууц тогтоолт гарч Монгол хүн овог хэрэглэх, угийн бичгээ хөтлөх явдлыг хорьсон байдаг.
Угийн бичгээ хөтлөх нь чухам юунд хэрэгтэйг асуувал "Цус ойртохоос сэргийлэхэд чухал" хэмээн хүн бүхэн төвөггүй хариулах байх. Үнэхээр тийм. Оюуны хомсдолтой, сэтэрхий уруул, цоорхой тагнайтай төрөх, төрөлхийн өрөөл татанхай, эсвэл саа саажилттай суугаа, давжаа биетэй байх, нар үзэж чаддаггүй хялмаан төрөх, муур шиг чарладаг байх зэрэг нь цус ойртолтын үр дагавар юм.
Хүн амын дотор хэн нь хэнтэй гэрлэж, ямар үйл явц явагдаад байгааг судалдаг "Хүн амын генетик"-ийн шинжлэх ухааны тооцооллын аргаар Монголын хүн ам дах цус ойртолтын өнөөгийн байдлыг судалж үзэхэд өөрөөсөө дээш 4 дэх үедээ цусан төрлийн холбоотой хүмүүс буюу хуланцын түвшинд хамаатай үр удмууд гэр бүл болоод байгаа нь баттай тогтоогдоод байна. Энэ нь гэрлэгсэд өөрөөсөө дээш 9 үеэ бүрэн мэдэхгүй байгаатай холбоотой юм. Монголчууд бид угийн бичгээ хөтлөхөө больсны харгайгаар хүн амд цус ойртолт ийнхүү нүүрлэж, зузаарсаар эдүгээ монгол үндэстний авулгүй байдалд заналхийлсэн хэмжээнд аль хэдийн хүрчихэж.
“Есөн үеэ мэдэхгүй хүн бол зэрлэг хүн” хэмээн их Чингис хаан нэгэнтээ айлджээ. Есөн үеийн дотор ураг холбохыг цээрлэдэг монгол ёсны утга учир, яагаад заавал 9 үеэ мэдэх ёстойн шинжлэх ухааны үндсийг доорх хүснэгтээр тайлбарлая.
Үе удмын дугаар | Удмын нэр | Цусан төрлийн хамаатал/%/ | Удмын нэр | Цусан төрлийн хамаатал/%/ |
IX | 0.1953125% | 0.1953125% | ||
VIII | Өндөр өвгө | 0.390625% | Өндөр эмэг | 0.390625% |
VII | Холбоо өвгө | 0.78125% | Холбоо эмэг | 0.78125% |
VI | Хулан өвгө | 1.5625% | Хулан эмэг | 1.5625% |
V | Элэн өвгө | 3.125% | Элэн эмэг | 3.125% |
IV | Хуланц өвгө | 6.25% | Хуланц эмэг | 6.25% |
III | Элэнц өвгө | 12.5% | Элэнц эмэг | 12.5% |
II | Өвгө эцэг | 25% | Эмэг эх | 25% |
I | Эцэг | 50% | Эх | 50% |
Би өөрөө | Би өөрөө |
Хувь хүний генийн/удмын/ сангийн 50 хувийг эцгийн, 50 хувийг эхийн генийн сан бүрдүүлдэг болох дээрх тооцооноос харагдаж байна. Ийнхүү хувь хүний генийн сан бүрдэхэд эцэг, эх хоёул эн тэнцүү оролцдог ажээ.
Овгийн талаарх түүхэн хандлага нь зөвхөн эцгийн овгийг авч, эхийн овгийг орхигдуулдаг байсан. Гэвч хувь хүний генийн санг бүрдүүлэхэд эцэг, эх хоёр эн тэгш үүрэгтэй тул эхийн талыг заавал харгалзаж, бас бүртгэж явах учиртай.
Эрлийзжих ашигтай юу?:
Цус холтгож байна гээд эрлийзжээд байх нь сөрөг үр дагавар ихтэй. Эрлийз гэр бүлээс өөрийн гэсэн унаган амьдралын орчингүй хүүхэд төрдөг. Мөн эрлийзжилтийн бас нэг ноцтой аюул нь монголчуудын удмын санд урьд хожид хэзээ ч байгаагүй удамшлын өвчний генүүд ороод ирэх боломжийг нээж өгдөг байна.
Монголчууд бид яаж ч хийгээд өөрөөс дээшх эцэг эхийн 9 үеийг тогтоох боломж тун хомс байна. Иймд цус ойртолтоос сэргийлж дараах зарчмуудыг баримтлах хэрэгтэй юм.
Эрлийзжих ашигтай юу?:
Цус холтгож байна гээд эрлийзжээд байх нь сөрөг үр дагавар ихтэй. Эрлийз гэр бүлээс өөрийн гэсэн унаган амьдралын орчингүй хүүхэд төрдөг. Мөн эрлийзжилтийн бас нэг ноцтой аюул нь монголчуудын удмын санд урьд хожид хэзээ ч байгаагүй удамшлын өвчний генүүд ороод ирэх боломжийг нээж өгдөг байна.
Монголчууд бид яаж ч хийгээд өөрөөс дээшх эцэг эхийн 9 үеийг тогтоох боломж тун хомс байна. Иймд цус ойртолтоос сэргийлж дараах зарчмуудыг баримтлах хэрэгтэй юм.
- Нэг сумын уугуул хүмүүс хоорондоо гэрлэхгүй байх
- Өөрийн сумтай хил залгаа нутаг бүхий бусад сумын уугуул хүнтэй гэрлэхгүй байх
- Монгол өвөг дээдсийнхээ уламжлалыг баримтлан аль болох холын аймгуудын хүмүүс хоорондоо гэрлэхийг эрхэмлэх
0 comments:
Post a Comment