Гэрэлмаа нь 1955 оны 6 сарын 16-нд Дундговь аймгийн төвд Данзандоржийн 4 дэх хүүхэд болон мэндэлжээ. 3 сартайд нь авга Будынд өргүүлж, Буд, Мөнхтогоо нарын хайртай ганц охин нь болжээ.
1963 онд Өмнөговь аймагт 1-р ангид элсэн орсон бөгөөд энэ жилдээ Улаанбаатар хотын 23-р сургуульд, 2-р ангидаа 24-р сургуульд суралцаж бөгөөд Шарын гол руу гэр бүлээрээ шилжиж, улмаар 3-аас 10-р анги хүртлээ Дархан хотын 2-р арван жилийн сургуульд суралцаж төгсчээ.
1973 онд ЗХУ-ын Москва хотод Плехановын нэрэмжит эдийн засгийн академид элсэн орж 4 жил суралцан санхүүч мэргэжил эзэмшсэн.
Гэрэлмаа эгч Москвад сурч байхдаа
/Мөнхтогоо эгч, Буд ах/
1977 онд сургуулиа төгсч ирээд МУИС-д багшаар 2 сар ажиллаж байгаад Сангийн яамны томилолтоор Төв аймгийн санхүүгийн хэлтэст бүртгэлийн мэргэжилтнээр 1977-1988 он хүртэл ажилласан.
1979 оны 1 сарын 1-нд Агваандорж овогтой Цэнгэлтэй/1975, морь/ гэр бүл болж, 4 хүү төрүүлж өсгөсөн.
1988-1990 онд намын дээд сургуульд суралцсан. 1990-1995 он хүртэл Төв аймгийн Сэргэлэн сумын намын дарга, татварын байцаагч; 1995-1997 он хүртэл Төв аймгийн хүнсний үйлдвэрийн дарга, 1997-2001 хүртэл НИК ХК-д дотоод ажлын мэргэжилтэн, ШТС-н эрхлэгчээр тус тус ажилласан. Мөн аймгийн ИХТ-өөр 2 удаа сонгогдон ажилласан. 2001 оноос "Төв Хөгжил" ББСБ-г үүсгэн байгуулж, өнөөг хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.
Эгч дүү долуулаа, 2 аав, 2 ээжийн хамт
Гавьяа шагнал:
Эдийн засгийн тэргүүний ажилтан, Монгол улсын ардын авъяастан, алдарт эхийн 2-р одон, МАН-ын шагналууд
Хүүхдүүд:
Ц.Мөнхтүвшин/1980, хонь/
Ц.Мөнхбаяр/1984, хулгана/
Ц.Мөнхжаргал/1988, туулай/
Ц.Мөнх-Эрдэнэ/1994, нохой/
1 comments:
YouTube, YouTube, Videos | Videodl.cc
YouTube, videos. YouTube, videos. YouTube, videos. YouTube, videos. YouTube, videos. YouTube, videos. YouTube, videos. how to convert youtube to mp3 YouTube, videos. YouTube,
Post a Comment