Д.Чулуун-Эрдэнэ/1960, хулгана/ эхнэр О.Оюун
1960 оны 3-р сарын 3-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн. 1968 онд Өвөрхангай аймгийн сургуульд орж, 1978 онд Дундговь аймагт 10-р анги төгссөн. Сургуулиа төгсөөд банкинд нягтлан бодогчоор 3 жил ажилласан. 1981 онд Политехникийн дээд сургуулийн дулааны станцын инженерийн ангид элсэн суралцсан. 1984 онд О.Оюунтай гэр бүл болсон.
1986 онд сургуулиа төгсөөд Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт ажилд орж, ашиглалтын инженерээс эхлэн цехийн дарга, хэлтсийн дарга, ерөнхий инженер, үйлдвэрийн дарга хүртэл албыг хашиж байгаад 1996 оноос хувиараа аж ахуй эрхлэх болсон.
Гавъяа шагнал:
Хөдөлмөрийн хүндэт медаль, 90 жилийн ойн медаль, ардчилсан намын шагналууд/эрх чөлөөний одон, ойн медалиуд/, аймгийн 70 жилийн ойн медаль
Хүүхдүүд:
Ч.Уянсайн/1987, туулай/ Нөхөр Батцоож
Дөлгөөнмөрөн/2011, туулай/
Ч.Сэргэлэнбаатар/1989, могой/
Ч. Уранзаяа/1995, гахай
Ээж Н.Бадам, том охин Уянсайны хамт
0 comments:
Post a Comment