Sunday, December 4, 2011

Эмэг эх Л.Халтархүү

       Аавын минь ээж Халтархүү нь Завхан аймгийн Завханмандал сумын нутагт/бага буурал хавьцаа/ Лхүндэвийн 4 дэх хүүхэд, 2 дахь охин болон мэндэлжээ. Аав нь нутаг орондоо Баян Лхүндэв гэж нэрлэгддэг байж.  Ээж нь Роломжав гэдэг хүн байжээ. 

 Элэнц эмэг Роломжав, охин Пагамын хамт

       Эмээгийн хамгийн том ах нь Аюушжав, Улаанбаатар хотод модны 2-н ойролцоо дэлгүүрийн эрхлэгч хийж байсан. Удаах ах нь Дамиран, Өндөр хоршоо, комиссын дэлгүүрийн дарга байсан. Эгч Пагма нь Оёдлын үйлдвэрт ударник болж байжээ. Дүү Баянзул, худалдаа бэлтгэлийн газарт хэлтсийн дарга, их дэлгүүрийн боловсон хүчин, төв аймгийн Лүн суманд нэгдлийн дарга байсан.  Дүү Пүрэвдоо, цэргийн хүн байсан бөгөөд цусан хатгалгаа туссан гэж зарлагдаад урд зүг рүү тагнуулаар илгээгдэн, улмаар ор сураггүй болсон гэдэг. Дүү Даржаа, хойно Теремязовын академи төгссөн, ХАА-н ДС-д багшилж байсан доктор хүн. Дүү Дашдаваа, МУИС-ийн мал аж ахуйн анги төгссөн, доктор, төрийн соёрхолт. Отгон дүү Гарам, Завханд жолооч байсан, аймгийн заан цолтой.

Арын эгнээнд: Дашдаваа ах, Халтархүү эмээ, өвөө
Урд эгнээнд: Пагам эгч/Батдорж ах/, элэнц эмэг Роломжав, Дулам эгч, аав Баатар

  
Дашдаваа ахын гэр бүл
/Дашдаваа ах, том хүү Цогбаясгалан, эхнэр Нурмаа/

  Эмээгийн ах, дүү нарын үр хүүхдүүд:  
  •  Аюушжав ах Оюунцэцэг гэсэн ганц охинтой. Эхнэр нь Цэвэлмаа гэдэг буриад хүн
  • Дамиран ах Тогоонтөмөр, Чулуунтогтох, Нямаа, Баттулга гэсэн 4 хүүхэдтэй. Дамиран ахын эхнэр Раднаа/ховдын мянгат сумын хүн/
  • Пагам эгч  Батдорж, Алтанцэцэг гэсэн хоёр хүүхэдтэй. Алтанцэцэгийн хүүхэд Нарантуяа/Тулга ХХК-д ажиллаж байсан/, Мөнгөнцэцэг гэсэн 2 охинтой.  Нөхөр Галсандорж гэж жолооч хүн байсан. Батдорж ахын хүүхдүүд Нямсүрэн, Үүрцайх, Бабу ... гээд нилээд олон хүүхэд байх ёстой.


Арын эгнээнд: Халтархүү эмээ,нутгийн хүн, Галсандорж ах, Өвөө
Урд эгнээнд: Дулам эгч, элэнц эмэг Роломжав, Пагам эгч, аав Баатар
  • Баянзул ахын хүүхдүүд  Баянгэрэл, Баянжаргал, Баяндэмбэрэл, Баянмандал, Баярцэнгэл, Баянбадрал, Баянсэнгээ, Баянтуул  гээд 9 хүүхэдтэй.         
  • Даржаа ахын хүүхдүүдийг мэдэхгүй.
  • Дашдаваа ахын хүүхдүүд Цогбаясгалан, Солонго,  Эрдэнэбилэг, Эрдэнэсайхан/ихрүүд/,  Эрдэнээ, Эрдэнэсувд.  


Дашдаваа ахын хүүхдүүд 2011 оны цагаан сараар Дулам эгчийнд
/Зүүн гар талаас Эрдэнэбилэг, Цогбаясгалан ах, Эрдэнэсайхан, Солонго эгч/

0 comments:

Post a Comment