Sunday, December 4, 2011

Авга эгч С.Дулам

       Аав минь эхээс хоёулхнаа.  Эгч Дулам  нь 1944 онд  Завхан аймгийн Завханмандал сумын нутагт Бага буурал гэдэг газар Санждоржийн ууган хүүхэд болон мэндэлжээ. Тэр үед Санждорж өвөө маань Улаанбаатар хотод дотоод явдлын яаманд ажиллаж байжээ.

Дулам эгч аав, дүү, авга ахтайгаа
10-р анги төгссөний дараахан
/Л.Батсэлэм, С.Баатар, Ж.Санждорж, С.Дулам/

         Дулам эгч Улаанбаатар хотын 3-р арван жилийг 1962 онд төгссөн. Дараа нь МУИС-ын цаг уурын ангид сурч байгаад багшийн сургуульд шилжин суралцаж, улмаар "бага ангийн багш" мэргэжилтэй болсон.

 С.Дулам эгч Багшийн сургууль 
төгссөнийхөө дараахан

     Улаанбаатар хотын 23-р сургууль, Булган аймгийн сургууль, Улаанбаатар хотын 47-р сургууль, 25-р сургуульд тус тус ажиллаж байжээ. Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан.

 2011 оны цагаан сараар
/П.Ариунзаяа, С.Дулам, Б.Батаа/


Дулам эгч 4 хүүхдийн эх бөгөөд алдарт эхийн 2-р одонтой.
  • Том охин Загдсүрэн  1966 оны морь жилтэй. ААИС-ын эмчилгээний анги төгссөн, хүний их эмч мэргэжилтэй. Нөхөр нь Пунцагцэрэн. 
  • Хүү Баяраа 1968 оны бич жилтэй. Багшийн дээд сургуулийн инженер-электроникийн анги төгссөн. Япон улсын Токиогийн их сургуульд суралцаж, докторын зэрэг хамгаалсан. Эхнэр Жаргалмаа.
  • Хүү  Баярмандах 1971 оны гахай жилтэй. Багшийн дээд сургуулийн технологийн анги төгссөн. БНСУ-д магистрын зэрэг хамгаалсан. Эхнэр Бямбасүрэн. 
  • Хүү Баярцэнгэл 1982 оны нохой жилтэй. Улаанбаатар их сургуулийн япон хэл, олон улсын харилцааны анги, дотоод хэргийн их сургуулийн эрх зүйн анги тус тус төгссөн. Одоо ОХУ-ын МВД сургуульд сурч байна.

 Дулам эгчийн хүүхдүүд
/Д.Баяраа, Д.Загдсүрэн, Д.Баярмандах, Д.Баярцэнгэл/


Дулам эгчийн ач нар:
  • Баяраа ахын хүүхдүүд - Лодойхүү/1997/, Хандсүрэн/2000/, Дамдинжав/хүү, 2001/, Ханддолгор/2005/, Чимэддолгор/2006/

Том хүү Лодойхүү аавтайгаа

Хандсүрэн, Дамдинжав нар аавтайгаа

  • Баярмандах ахын хүүхдүүд - охин Түвшинзаяа/1997/, хүү Оч/2009/
Түвшинзаяа охин ангидаа

Оч хүү аавтайгаа
  • Баярцэнгэлийн охин Мишээл/2008/

    0 comments:

    Post a Comment