1949 оны 8 сарын 20-нд Улаанбаатар хотод 1-р төрөхөд Уранцэрэв овогт Дүгэрийн Данзандоржийн ууган охин болон мэндэлжээ. Эхээс долуулаа. Нийгмийн гарал сэхээтэн.
Улаанбаатарт 1, 2 нас хүртлээ байгаад Өмнөговьт 3 наснаас 9-нас хүртлээ байсан. 1957 онд Өмнөговь аймгийн төвийн 1-р 10 жилийн 1а ангид элсэн орсон бөгөөд 2-р ангиа Улаанбаатарт 21-р сургууль/Тэр үед Ичинхорлоо эгч 21-р сургуулийн бага ангийн багш байсан/ 1960 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн 1-р сургуулийн 3-р ангид орж, 10 төгстлөө энэ сургуульд сурсан. 10 ангиа төгсөөд Улаанбаатар хотод Багшийн сургуульд/бага ангийн багш/элсэн орж /1968-1969/ нэг жил суралцаад бага ангийн багш болсон. Тэгээд өвөрхангай аймагтаа эргэн очиж, 1-р 10 жилд 1 жил бага ангийн багшаар ажилласан. Тэгээд ар гэрийн шаардлагаар Булган аймаг руу шилжиж, Булган аймгийн 1-р 10 жилд 2 жил ажилласан. Тэр үедээ гайхагдсан, сайн үнэлгээ авдаг, нэртэй багш байлаа. Булган аймагт байхдаа 1970 онд хүнсний комбинатийн инженер, Сангидоржийн Баатартай гэр бүл болж, анхны охин Баярмаа 1971 оны 3-р сарын 27-нд төрж, охинтой болж байлаа.
1972 оны намар нь УБИС-ын монгол хэл, уран зохиолын багшийн ангид элсэлт өгч, тэнцээд Улаанбаатар хотод гэр бүлийн хамт шилжиж ирсэн. Ээж маань сурч, хөдөлмөрийн зэрэгцээ дахин 7 хүүхэд төрүүлж өсгөсөн, эхийн 1-р одонтой алдарт эх билээ.
1976 онд УБИС–г төгсөөд 2-р сургуульд монгол хэл уран зохиолын багшаар 2 жил ажиллаад гэрийн байршлаас шалтгаалж 65-р сургуульд багшлах болсон. Мөн энэ шалтгаанаар 1983 онд 51-р сургуульд монгол хэлний багшаар ажиллах болсон. Тус сургуульд нийт 25 жил, улсад 35 жил ажилласан. 51-р сургуульд ажиллаж байхдаа 5 удаа 10-р анги төгсгөсөн байна.
0 comments:
Post a Comment