Товч танилцуулга:
Овог: Цэцэн сартуул
Яс үндэс: Халх
Нийгмийн гарал: Сэхээтэн
Төрсөн он, сар, өдөр: 1977/10/30
Жил: Могой
Орд: Хилэнц
Орд: Хилэнц
Эхнэр: Пэрэнлийн Ариунзаяа, 1979 оны хонь жилтэй, монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй
Охин: Б. Удвал, 2004 оны мич жилтэй
Б.Сувд, 2007 оны гахай жилтэй
Боловсрол:
Боловсрол:
1995 онд УБ хотын 51-р сургуулийн математикийн сонгоны ангийг
2000 онд ШУТИС-н "Уул уурхайн сургууль"-г Ашиглалтын инженерээр
2003 онд Хан-Уул ДС-н "Бизнесийн удирдлага"
2007 онд Хан-Уул ДС-н "Хэрэглээний математикч" мэргэжлээр
тус тус төгссөн.
2011 онд МУБИС-д Боловсролын судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
2000 онд ШУТИС-н "Уул уурхайн сургууль"-г Ашиглалтын инженерээр
2003 онд Хан-Уул ДС-н "Бизнесийн удирдлага"
2007 онд Хан-Уул ДС-н "Хэрэглээний математикч" мэргэжлээр
тус тус төгссөн.
2011 онд МУБИС-д Боловсролын судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
Намтар
Миний бие
1977 оны 10-р сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын 3-р төрөх газарт Санждоржийн
Баатар, Данзандоржийн Алимаа нарын гэр бүлд айлын 5 дахь хүүхэд, 2 дахь хүү болон
мэндэлжээ.
1985 онд нийслэлийн Октябрь дүүргийн/одоо
Баянгол дүүрэг гэдэг болсон/ 28-р сургуулийн 1-р ангид элсэн орсон. Манай гэр тэр үед 3, 4-р хорооллын хойно Ард Аюушт байдаг байлаа.
Бага ангийн багш маань Х.Баярцэнгэл
гэдэг настай, туршлагатай эмэгтэй байв. Багш маань нилээд зарчимч, юм
сурдаггүй, залхуу хүүхэд багшдаа зодуулах нь энүүхэнд байлаа. Цэцэрлэгт олигтой яваагүй
болоод би эхэндээ нилээд зүдрэв. Багшаасаа их айдаг тул самбарын өмнө гараад
хэлэх ёстой зүйлээ бүгдийг нь мартчихдаг байлаа. 12-р сарын үед гаднаас ирсэн нэгэн
шалгалтаар би тун дажгүй дүн авав. Түүнээс хойш би сайн сурах болсон.
Би бага ангидаа бүх хичээлдээ жигд сайн сурдаг, математикийн
хичээлдээ илүү сайн сурагч байлаа. 3-р ангиа төгсөөд 51-р сургууль руу шилжсэн.
4 анги - ангийн 7 онц сурлагатан
Гэр маань 13-р хороолол руу шилжсэн тул 4-р ангиа төгсөөд БЗД-ийн 84-р сургууль руу шилжсэн. 84-р сургуульд 5-7-р анги хүртлээ сурч байгаад 8-р ангидаа 51-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид элсэн суралцав.
Энэ ангид математикийн хичээлийг Раах, Дашдаваа багш нараар, орос хэлийг Отгон, физикийн хичээлийг Цэндсүрэн, монгол хэлийг Оюун, уран зохиолыг Дарьсүрэн гээд олон сайхан багш нараар хичээл заалгаж, их зүйлийг мэдэж, сурсан.
8-р ангиасаа математик, физикийн хичээлийг илүүтэй анхаарч, судалж байсан тул 10-р ангиа төгсөөд ШУТИС-д шалгалт өгөн элсэн орж, улмаар 2000 онд "Уул уурхайн ашиглалтын инженер" мэргэжлээр суралцаж, төгссөн.
Сургуулиа төгсчихөөд үргэлжлүүлэн суралцмаар санагдаж, Хан-Уул дээд сургуульд 2000-2004 он хүртэл суралцан "Бизнесийн удирдлага", "Хэрэглээний математикч" мэргэжлүүдийг нэмж эзэмшив.
Хан-Уул ДС, Бизнесийн удирдлагын анги
2011 оны хавар МУБИС-д "Ахлах ангийн сурагчдын сурах чадварыг хөгжүүлэх сургалтын агуулга, арга зүй" сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
0 comments:
Post a Comment