Уг гарал:
Аавын маань аав Бүрэнжагайн Санждорж Завхан аймгийн Дөрвөлжин сумын хүн бөгөөд Сар Хайрханы ардхан Цагаан булан гэдэг газар төрсөн байна. Өвөг эцгийн маань ах дүүс Сар хайрханы ойр хавьд нутаглаж, хайрханаа тахьж шүтдэг байжээ. Санждорж нь Дуламын ууган хүү бөгөөд галын зээ юм. Ээж Дулам нь Лувсан гэдэг хүнтэй гэр бүл болж одоогийн таван толгой багаас онц баг руу шилжихэд Санждорж ээжийнхээ эгч Бүрэнжагайнд үлдсэн бөгөөд энэ эгчийнхээ нэрээр овоглох болжээ. Эгч Бүрэнжагай нутгийн ард олондоо “Цагаан булангийн Дарь-Эх” гэж өргөмжлөгдөж, социализмын үед хүн амьтны гуйлгаар нууцаар үзэж хардаг, билэг чадвартай нэгэн байв.
Бүрэнжагай, Дулам, Дэнсмаа, Сүрэн/насны дарааллаар/ нар нь эгч дүү дөрөв бөгөөд Бүрэнжагайн хүү Хүүхнээ/Хүүхэн/ ахтай өвөө маань нэг гэрт, их дотно өссөн байна/Мөнх-Очир, Хүүхэн гэж ах дүү хоёр хүн байсан сурагтай/. Хүүхнээ ах Гантөмөр, Ганбаатар, Отгонжаргал/охин/ гэсэн 3 хүүхэдтэй байжээ. Дэнсмаа эгч Роломжав хэмээх өргөмөл хүүхэдтэй байсан. Сүрэн эгчийн Аюуш, Цэцэгмаа Адъяа/Батцэлэм ахынхтай ойрхон байдаг/, Батмөнх, Алимаа, Жаргал гэсэн хүүхдүүд бий. Мөн ойрын хамаатан Сайнбилэг гэдэг хүний Гүрцоо, Цэвэлмаа/Цогзолмаа, Аривжих зэрэг хүүхдүүд нь хотод бий/, Шарав, Ичинхорлоо гэсэн хүүхдүүд байжээ.
Элэнц эх Дулам нь Санждорж, Чогдов, Жамаа, Батцэлэм, Алтангэрэл, Ханджав/насны дарааллаар бичлээ/ гэсэн 6 хүүхэд төрүүлсэн бөгөөд Чогдов/15, 16-тай/, Алтангэрэл/эрэгтэй/ нар бага насандаа өөд болжээ. Ээж Дулам, аав Лувсан нар нь залуугаараа бурхан болцгооход Жамаа, Батцэлэм, Ханджав нар нялхаараа өнчирч үлджээ. Тэднийг аавын талынх нь хамаатан асрамжиндаа авч улмаар Батцэлэм, Ханджав нар хот барааджээ.
Лувсангийн ах Лугаа Чимэдцэрэн/ХААЯ-ны сайд байсан, Жамбалдорж/хотын намын хорооны дарга байсан/ гэсэн хүүхдүүдтэй байсан эдгээр хүмүүс манай өвөө болоод дүү нартай нь ойр дотно байж, тусалж дэмждэг байжээ.
Батцэлэм ах 13 орчимтойгоосоо уурхайд ажиллаж, улмаар цэрэгт явжээ. Дүү Ханджав нь хотод айлд өргөгдөж, сүүлд Жамааг нь манай өвөө Санждорж Сэржмядаг, Дунгармаа гэсэн хүүхдүүдтэй нь хамт хотод дагуулж ирсэн ажээ.
Лувсангийн ах Лугаа Чимэдцэрэн/ХААЯ-ны сайд байсан, Жамбалдорж/хотын намын хорооны дарга байсан/ гэсэн хүүхдүүдтэй байсан эдгээр хүмүүс манай өвөө болоод дүү нартай нь ойр дотно байж, тусалж дэмждэг байжээ.
Батцэлэм ах 13 орчимтойгоосоо уурхайд ажиллаж, улмаар цэрэгт явжээ. Дүү Ханджав нь хотод айлд өргөгдөж, сүүлд Жамааг нь манай өвөө Санждорж Сэржмядаг, Дунгармаа гэсэн хүүхдүүдтэй нь хамт хотод дагуулж ирсэн ажээ.
Сэржмядаг нагац ах Л.Батсэлэмийн хамт
Намтар:
Миний өвөг эцэг Жагай овогтой Санждорж 1919 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад, хошуу сумын бага сургуульд орж суралцан 4-р анги төгссөн. Үүний дараа тус сумын эвлэлийн үүрийн дарга, сумын багын дарга хийж байгаад, 19 -н насандаа цэрэгт явсан. Цэргийн албыг 21-н насандаа хааж дуусгаад, тухайн үеийн офицерийн сургуульд элсэн суралцаж 24-н настай төгсжээ. Уг сургуулийг амжилттай дүүргэсний дараа Дотоод Явдлын Яаманд зэвсгийн албанд томилогдож, улмаар хэлтсийн дарга хүртэл ажил хийж байжээ. Тус албандаа 25 жил ажиллаж, улс эх орныхоо төлөө үнэнч, шудрага нэр төртэй хөдөлмөрлөж ирснийг нь нам засаг өндрөөр үнэлж, түүнийг Байлдааны гавьяаны улаан тугын одон, Алтан гадас одонгоор тус тус шагнаж байсан байна. Цэргийн хүн байсан эрт тэтгэвэрт гарч, улмаар жолооч болжээ. Бараа баазын даргын жолооч, сүүний үйлдвэрт жолоочоор тус тус ажиллаж байв. Тухайн албандаа ажиллаж байх хугацаандаа 5, 6-р таван жилийн гавшгайч, сүү тээврийн 2 удаагийн аврага болж байлаа. Миний өвөг эцэг Ж. Санждорж нь 1975 оны 5 сарын 5-ны өдөр хүндээр өвдөж байгаад насан өөд болсон.
Өвөг эцэг Санждорж, эгч Б.Баярмаагийн хамт
0 comments:
Post a Comment