Ээжийн минь аав Дүгэрийн Данзандорж 1920 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Дүгэрийн долоо дахь хүүхэд болон мэндэлжээ.
Д.Данзандорж эхээс арвуулаа бөгөөд төрсөн ах дүү нар нь Нямаа/1910-1970/, Чимэддорж/1911-1977/, Лувсандорж/1913 Сумын намын үүрийн дарга, аймгийн шүүхийн орлогч дарга/, Гибаабал/1915-1970/, Цэгмэд/Сэвээ эгч 1916/, Буд/1919 Сумын нарийн үүрийн дарга, сэргийлэхэд ахлах төлөөлөгч/, Даваа/1921/, Адъяа/1926-2004 химич, доктор/, Сугираа/1928/ нар болно.
"нагац ах Д.Будын эвлүүлсэн зураг"
Бага насандаа Их гэгээн гэдэг ламынд өргөгдөж, лам болох гэж үзэж байжээ. Тэгээд сургуульд ороод бага сургууль төгсөж, улмаар цэрэг татагдаж, Халхын голын дайнд оролцжээ. Ирээд Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Цогт-Цэций сумын намын үүрийн дарга хийж байсан. Улмаар тэр үед эмэг эх Бадамтай танилцаж, гэр бүл болжээ.
Тэд Д.Алимаа, Д.Чулуунбат/Болоож ах/, Д.Чулуунбаатар/Чука ах/, Б.Гэрэлмаа/Ах Д.Будынд өргүүлсэн/, Д.Нарангэрэл, Д.Чулуун-Эрдэнэ, Д.Чулуунболор гэсэн 3 охин, 4 хүү нийт 7 хүүхэд төрүүлж өсгөжээ.
Ах дүү 5 1956 онд
Цэгмэд эгч буюу Сэвээ/Ганбаатар ахынд/
Бага насандаа Их гэгээн гэдэг ламынд өргөгдөж, лам болох гэж үзэж байжээ. Тэгээд сургуульд ороод бага сургууль төгсөж, улмаар цэрэг татагдаж, Халхын голын дайнд оролцжээ. Ирээд Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Цогт-Цэций сумын намын үүрийн дарга хийж байсан. Улмаар тэр үед эмэг эх Бадамтай танилцаж, гэр бүл болжээ.
Тэд Д.Алимаа, Д.Чулуунбат/Болоож ах/, Д.Чулуунбаатар/Чука ах/, Б.Гэрэлмаа/Ах Д.Будынд өргүүлсэн/, Д.Нарангэрэл, Д.Чулуун-Эрдэнэ, Д.Чулуунболор гэсэн 3 охин, 4 хүү нийт 7 хүүхэд төрүүлж өсгөжээ.
Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 1956 онд ЗХУ-ын цагдан сэргийлэхийн сургуульд 3 жил суралцаж, төгсөж ирээд 1960-1970 хүртэл Өвөрхангай аймгийн сэргийлэхийн дарга, 1970-1975 онд Булган аймгийн сэргийлэхийн дарга, 1975-1980 хүртэл Дундговь аймгийн сэргийлэхийн дарга хийж байгаад гавъяаны амралтаа авчээ. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дэд хурандаа цолтой.
0 comments:
Post a Comment