Замын хүн саатмаар нутаг

Богд Очирваань шүтээнтэй, эрдэм ухаантны өлгий, говь хангай хослосон Завхан нутаг сайхан.

Өвөг эцгийн нутаг

Өвөө минь голтой, нууртай, элстэй, манхантай говь нутагт төрж, өсчээ.

Сар хайрхан

Өвөг дээдэс минь энэ сүрлэг хайрхны өвөрт нутаглаж, түүний ивээл хайрыг дээдлэн шүтэж амьдардаг байж.

Өмнийн цэнхэр говь

Хөрсөн дороо баялагтай, хүн зон нь тэнэгэр, дэлхийн энергийн төв, нэр нь хүртэл шүлэг, говь нутаг сайхан. Ээжийн минь аав, ээж энэ нутгийн хүмүүс билээ.

Зүрхэнд дотно говь

Эцэг өвгөдийн минь нутаг говь. "Номин буурал толгод дээр нарны туяа асгарч Номхон тэмээдийн түрүүч зүүн гол руу орно Ээзгий ааруулаа эмээ минь дэлгэсээр Энтээх газрын барааг ширтэнэ"

Showing posts with label Удам угсаа. Show all posts
Showing posts with label Удам угсаа. Show all posts

Friday, November 2, 2012

9 үеэ мэдэхийн учир

Зөвлөмж: Э.Энхмаа, Ж.Батсуурь


Монголчууд өрх гэрийн түүх, угийн бичгээ аман болон бичгийн хэлбэрээр үр хүүхэддээ заавал сурган өвлүүлж, овог, аймаг дотроо ураг холбохыг хатуу цээрлэдэг төдийгүй есөн үеийн дотор гэрлэж болохгүйг мэддэг гайхалтай соёлтой ард түмэн байжээ. Харамсалтай нь 1925 онд Засгийн газрын нууц тогтоолт гарч Монгол хүн овог хэрэглэх, угийн бичгээ хөтлөх явдлыг хорьсон байдаг. 
Угийн бичгээ хөтлөх нь чухам юунд хэрэгтэйг асуувал "Цус ойртохоос сэргийлэхэд чухал" хэмээн хүн бүхэн төвөггүй хариулах байх. Үнэхээр тийм. Оюуны хомсдолтой, сэтэрхий уруул, цоорхой тагнайтай төрөх, төрөлхийн өрөөл татанхай, эсвэл саа саажилттай суугаа, давжаа биетэй байх, нар үзэж чаддаггүй хялмаан төрөх, муур шиг чарладаг байх зэрэг нь цус ойртолтын үр дагавар юм. 
Хүн амын дотор хэн нь хэнтэй гэрлэж, ямар үйл явц явагдаад байгааг судалдаг "Хүн амын генетик"-ийн шинжлэх ухааны тооцооллын аргаар Монголын хүн ам дах цус ойртолтын өнөөгийн байдлыг судалж үзэхэд өөрөөсөө дээш 4 дэх үедээ цусан төрлийн холбоотой хүмүүс буюу хуланцын түвшинд хамаатай үр удмууд гэр бүл болоод байгаа нь баттай тогтоогдоод байна.  Энэ нь гэрлэгсэд өөрөөсөө дээш 9 үеэ бүрэн мэдэхгүй байгаатай холбоотой юм. Монголчууд бид угийн бичгээ хөтлөхөө больсны харгайгаар хүн амд цус ойртолт ийнхүү нүүрлэж, зузаарсаар эдүгээ монгол үндэстний авулгүй байдалд заналхийлсэн хэмжээнд аль хэдийн хүрчихэж. 


“Есөн үеэ мэдэхгүй хүн бол зэрлэг хүн” хэмээн их Чингис хаан нэгэнтээ айлджээ. Есөн үеийн дотор ураг холбохыг цээрлэдэг монгол ёсны утга учир, яагаад заавал 9 үеэ мэдэх ёстойн шинжлэх ухааны үндсийг доорх хүснэгтээр тайлбарлая. 


Үе удмын дугаар
Удмын нэр
Цусан төрлийн хамаатал/%/
Удмын нэр
Цусан төрлийн хамаатал/%/
IX

0.1953125%

0.1953125%
VIII
Өндөр өвгө
0.390625%
Өндөр эмэг
0.390625%
VII
Холбоо өвгө
0.78125%
Холбоо эмэг
0.78125%
VI
Хулан өвгө
1.5625%
Хулан эмэг
1.5625%
V
Элэн өвгө
3.125%
Элэн эмэг
3.125%
IV
Хуланц өвгө
6.25%
Хуланц эмэг
6.25%
III
Элэнц өвгө
12.5%
Элэнц эмэг
12.5%
II
Өвгө эцэг
25%
Эмэг эх
25%
I
Эцэг
50%
Эх
50%

Би өөрөө

Би өөрөө


  Хувь хүний генийн/удмын/ сангийн 50 хувийг эцгийн, 50 хувийг эхийн генийн сан бүрдүүлдэг болох дээрх тооцооноос харагдаж байна. Ийнхүү хувь хүний генийн сан бүрдэхэд эцэг, эх хоёул эн тэнцүү оролцдог ажээ. 
         Овгийн талаарх түүхэн хандлага нь зөвхөн эцгийн овгийг авч, эхийн овгийг орхигдуулдаг байсан. Гэвч хувь хүний генийн санг бүрдүүлэхэд эцэг, эх хоёр эн тэгш үүрэгтэй тул эхийн талыг заавал харгалзаж, бас бүртгэж явах учиртай. 


Эрлийзжих ашигтай юу?:          
   
      Цус холтгож байна гээд эрлийзжээд байх нь сөрөг үр дагавар ихтэй. Эрлийз гэр бүлээс өөрийн гэсэн унаган амьдралын орчингүй хүүхэд төрдөг. Мөн эрлийзжилтийн бас нэг ноцтой аюул нь монголчуудын удмын санд урьд хожид хэзээ ч байгаагүй удамшлын өвчний генүүд ороод ирэх боломжийг нээж өгдөг байна. 


Монголчууд бид яаж ч хийгээд өөрөөс дээшх эцэг эхийн 9 үеийг тогтоох боломж тун хомс байна. Иймд цус ойртолтоос сэргийлж дараах зарчмуудыг баримтлах хэрэгтэй юм. 


  • Нэг сумын уугуул хүмүүс хоорондоо гэрлэхгүй байх
  • Өөрийн сумтай хил залгаа нутаг бүхий бусад сумын уугуул хүнтэй гэрлэхгүй байх
  • Монгол өвөг дээдсийнхээ уламжлалыг баримтлан аль болох холын аймгуудын хүмүүс хоорондоо гэрлэхийг эрхэмлэх

Wednesday, January 11, 2012

Удам залгасан ухаан

Эх сурвалж: http://lector.mn/mongol-eson-udam-zalgah-uhaan

       Монголчууд эрт дээр үеэс айл гэрийг эхнэр нөхөр, гэр бүл амьдрах төдийгүй хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, төр улсын албыг залгуулах чухал орчин гэж үзэж эхнэр, нөхөр болох хүмүүсийн төгс төгөлдөр сайн шинжийг эрхэмлэдэг уламжлалтай. Иймээс ч хүү, охиноо гэрлүүлэн өрх тусгаарлахыг төрийн ёсны эрхэм хүндтэй зүйлд тооцдог ажээ. Бэр хүүхнийг гэрлүүлэхэд тэр хоёрын хайр сэтгэлтэй эсэхийг анхаарахын зэрэгцээ эцэг, эхийн санал чухал нөлөөтэй байдаг.


Эцэг, эх нь бэр, хүргэнээ шинжихдээ удам гарал, хүргэн, бэр хоёрын сэтгэлийн нийлэмж, ааль зан, мөс чанар, галбир царай тэгшийг, ажил хөдөлмөрч, буян заяа арвинг, ёс горим, эрдэм чадвар эзэмшсэнийг, нас сүүдэр, жил зохицохыг долоон шинжээр нь үздэг бөгөөд удам сударт нь буюу өмнөх гурван үед нь хулгай хийж, худал хэлэх, ажил төрөл, ааш зан муутай бол, ялангуяа ужиг муу өвчтэй хүн байвал гэрлүүлэхээс татгалздаг байсан нь удамшлын нөлөөг ойлгож, хос хоёрын төдийгүй, тэдний үр хүүхдийн ирээдүйн амьдралыг ариун нандин байлгах гэсэн зүйд нийцсэн ёс юм.

Мөн овог дотроо юм уу, эцгийн талын долоо, эхийн талын гурван үе доторх төрөл садны хүнтэй гэр бүл болохыг цээрлэн цус ойртож үр хүүхэд нь ухааны хомсдол, бие эрхтний гажигтай төрөхөөс сэргийлдэг байжээ.

Монголчууд "Ураг урагтаа хүндтэй, ургаа мод газартаа хүндтэй"-н учир хусавч үл арилах ясан төрөл, шахавч үл ширгэх цусан төрлөө мэдэхийг үр хүүхдэдээ хичээнгүйлэн захидаг нь үр удмаа эрүүл ариун байлгах шаардлагын зэрэгцээ, төрөл садан ахан дүүсээ сайн мэдэж хүндэтгэн, дотносох, бие биенээ тэтгэн тусалж байх амьдралын хэрэгцээтэй холбоотой юм.

Эцгийн талыг ясан төрөл, эхийн талыг цусан (юм уу махан) төрөл гэж үздэг бөгөөд өөрөөсөө өмнөх, хойтох долоон үеийг үр хүүхдэдээ сайн мэдүүлж, нэрлэж сургадаг. Тухайлбал: өөрөөсөө дээш эцэг, өвөг эцэг, өндөр эцэг, элэнц эцэг, элэнц өвөг, хуланц, хуланц өвөг гэх буюу өөрөөсөө доош хүү, ач, гуч, жич, дөч, тач, жилийх, талийх гэж долоон үеэ мэддэг байх учиртай.

Төрөл саднаа хэд дэх үе болохыг ямар ч үед самуурч будилалгүй мэдэж, тоолох амар хялбар аргыг монгол түмэн үр хүүхдэдээ зааж өгдөг байв. Ингэхдээ өөрийгөө цээжин биеэр төлөөлүүлэн түүнээс гадагш хөл, гарын үзүүр хүртэлх мөч бүрийг нэг нэг үед хамааруулан долоон үе тоолж, ямар овогтны хэд дэх үе дээрээ явааг хэлэхээс гадна, долоон үе мултарсан бол хоорондоо гэрлэж болно гэж зааж өгдөг байв.

Хүүгийн хүүхдийг ач, охины хүүхдийг зээ, аавын талын төрөл саданг авга, эхийн талыг нагац гэх бөгөөд хүүхэд үрчлэхдээ өөрийн овог буюу авга үеэл талаас авахыг эрхэмлэдэг байжээ.


Аавын талыг нэрлэх гурван нэр байдаг. Үүнд:
1. Авга гэдэг нь аавын талын бүх ах, эгч, дүү нарыг;
2. Үеэл нь эцэг нэгтэй ах, дүү нарын хүүхдийг;
3. Хаяал нь үеэлийн хүүхдүүдийг авгайлан нэрлэх болно.



Эхийн талыг нэрлэх, тус бүрдээ утга салаалсан гурван нэр бий. Үүнд:
1. Нагац нь ээжийнхээ аав, ээжийн нагац аав, нагац ээжээс өгсүүлээд бүх ах, эгч, дүү нарыг нь авгайлах нэр юм.
2. Бүл нь эх нэгтэй эгч, дүү эмэгтэйчүүдийн хүүхдүүд. Тэр хоорондоо бүл бөгөөд бүлийн хүүхдүүдийг бүлээн, бүлээний хүүхдүүдийг бүлэнцэр гэх;
3. Хүү, охин хоёроо гэрлүүлсэн айлууд хоорондоо худ болдог бөгөөд худ ураг барилдсан айлын эзэд (эрэгтэйчүүд) бие биенээ худ, эмэгтэйчүүд нь худгуй гэж нэрлэнэ. Харин гэрлэгсэд эхнэр нь юм уу, нөхрийнхөө аав ээжийг хадам аав, хадам ээж гэж дуудах ба өөрсдөө бол хадам талдаа бэр, хүргэн болдог.


Монголчуудын угийн бичиг, гэрийн түүхийг үе дамжуулан хөтөлж ирсэн нь өвөг дээдэс төрөл саднаа мэдэх, түүний тогтолцоог хойч үедээ өвлүүлэн мэдүүлэх нэг арга болж байв. Гэрийн түүхийг үйлдэх арга маш нарийн журамтай. Зөвхөн хөвгүүдийн нэрийг түүнд бичдэг. Охид өөрийн удамд бичигдэхгүй үлддэг байжээ.

Tuesday, December 6, 2011

Холбоо барих

Нэр                            Утас                                 Мэйл хаяг    

Д.Алимаа                 99149498

Б.Баярмаа                 88071308                          sartuulbayarmaa@gmail.com
Б.Бурмаа                   91929142/99221876/        burma22@yahoo.com
Б.Байгальмаа            88904588                          baatar_baigalmaa73@yahoo.com
Б.Баяраа                    91912529                          baatar_bayaraa2000@yahoo.com
Б.Батаа                      99738637                          b_aatab@yahoo.com, baatarbataa01@gmail.com
Б.Болормаа                                                         bumbaalai8888mn@yahoo.com  
Б.Баярбат                  99082423                          haliun86@yahoo.com

Т.Анулсар                                                           anulsar@yahoo.com
Т.Хотолсар               99235536                          hotolsar.0320@gmail.com
Б.Билгүүн                 96712883 
Ж.Болормаа             96730048                          smile_bolormaa@yahoo.com   
   

Д.Чулуунбат            91150455


Ч.Энхчулуун             91002253            
Ч.Баттуяа                  91878085                     
Ч.Батгэрэл                99063032                         gerel_1231@yahoo.com
Ч.Ганчулуун             99777575                         sarinado@yahoo.com
                                                                            ganchuluun.ch@aidd.mn
Ч.Батнаран               91916962                         uka_3237@yahoo.com,      
                                                               batnaranuka@gmail.com

Д.Чулуунбаатар       91660650, 91180110


Ч.Энхзул                    91654958
Ч.Энхдөл                   88084401, 91990107       mr_doloo@yahoo.com


Б.Гэрэлмаа               99309291                      gerelmaabbsb@yahoo.com


Ц.Мөнхтүвшин          99031751                    ttovshoo@yahoo.com



Д.Нарангэрэл          91883100


Б.Батгэрэл                99086736       
Б.Дорж                     96658479
Б.Бадрал                   91924243                        badral82@yahoo.com
Б.Сонсголон            96669458 


Д.Чулуун-Эрдэнэ     99038710                       Chuluun0303@yahoo.com


Ч.Уянсайн
Ч.Сэргэлэнбаатар      99013984                     sergelen_h@yahoo.com
Ч. Уранзаяа                99147871                      zaya0428@yahoo.com

Monday, November 14, 2011

Ургийн бичиг хөтлөх журам

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2007 оны 10 дугаар
сарын 3-ны өдөр                                   Дугаар   257                                Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай

Улсын Их Хурлын 2004 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс хүн амын талаар баримтлах бодлого”-ын 3.1.8, Соёлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн 10.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:
  1. “Угийн бичиг хөтлөх журам”-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
  2. Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загварыг 2008 онд багтаан боловсруулж хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.
  3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Угийн бичиг хөтлөх журам батлах тухай” Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                       М. ЭНХБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд                                  Ө. ЭнхтҮвшин


Засгийн газрын 2007 оны 257 дугаар
тогтоолын хавсралт

Угийн биЧиг хӨтлӨх журам
Нэг. Нийтлэг үндэслэл
    1. Соёлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасан гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх Монгол Улсын иргэний үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
    2. Монгол Улсын иргэн бүр “Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-ыг баримтлан өөрийн ураг төрлийн хамаатлын хүрээгээ тогтоож, үр удамдаа заавал өвлүүлдэг үүрэг хүлээнэ.
    3. Монгол Улсын иргэн бүр угийн бичгээ үндэслэн аливаа хэлбэрийн төрөл ойртсон гэрлэлтээс зайлсхийх, эрүүл саруул удамтай байхын төлөө тэмцэх явдал нь монгол хүний хөгжилд оруулж байгаа үнэт хувь нэмэр мөн.
    4. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийн нийт өрхийн хэмжээнд өрх бүрийг угийн бичиг хөтлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг хүлээнэ.
Хоёр. Овог хэрэглэх
    1. Монгол Улсын иргэн бүхэн өөрийн овогтой байна.
    2. Монгол Улсын иргэн өөрийгөө илэрхийлэх аливаа баримт бичигт эцгийн овгийг хэрэглэнэ. Гэр бүл болох тохиолдолд эцэг, эхийн овгийг адил эрхтэйгээр тооцно.
    3. Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн эцгийн овгийг мэддэг хүмүүс түүнийгээ шууд хэрэглэнэ.
    4. Өөрийн эцгийн овгийг мэддэггүй болон бутач, бусдад үрчлэгдсэн хүн эхийн овгийг хэрэглэж болно.
    5. Эцэг, эхийнхээ овгийг мэддэггүй хүн дор дурьдсанаар овгоо мэдэж хэрэглэнэ:
а/ өөрийн сум, аймгийн болон бусад газрын архивт хадгалагдаж байгаа нутгийн хүн амын бүртгэл, угийн бичиг, хүмүүсийн намтар зэрэг баримтыг судлах;
б/ уугуул нутагт нь хэрэглэдэг овгийн талаар “Овгийн товч намтар”-аас олж тодруулах, тэдгээрээс чухам аль нь өөрийн өвөг дээдсийн болон эцэг, эхийн овог болохыг нутгийн ахмад настан, сайн мэдэх хүнээс лавлан тогтоох;
в/ энэхүү журмын 2.5-ын “а”, “б” –д заасны дагуу овгоо тогтоох боломжгүй бол өөрийн уугуул нутагт байдаг овгоос аль нэгийг үзэмжээрээ сонгон авах.
    1. Энэхүү журмын 2.5-д заасны дагуу овгоо олж хэрэглэх боломжгүй тохиолдолд дор заасныг үндэслэн зохиомол овог шинээр үүсгэн хэрэглэж болно:
а/ тухайн удмын голлон хэрэглэж байсан аж ахуй, онгон шүтээн, тамга, эрхэлдэг ажил үйлс, бусдаас ялгагдах өвөрмөц онцлогийг тусгасан нэр бүхий овог үүсгэх (жишээлбэл: Ямаат Болдын Бат, Анчин Сумъяагийн Энхтуяа гэх мэт);
б/ төрөл садны холбоотой хүмүүс нутагтаа олны дунд алдаршсан цол, хэргэм зэргийг овог болгох;
в/ өөрөө болон өвөг дээдэс нь олон үе нутаглаж ирсэн уугуул газар, уул, усны нэрийг овог болгох (жишээлбэл: Булнайн Доржийн Жав, Сутай Лувсандоржийн Баатархүү, Мэнэн Дашдоржийн Мөнхцэцэг гэх мэт);
г/ монголд ястан, угсаатан, үндэстний гаралтай овог байдаг уламжлалын дагуу шинээр овог үүсгэх.
    1. Зохиомол шинэ овог үүсгэх, эсхүл тухайн нутагт байгаа овгоос өөрөө овог сонгосон нөхцөлд төрөл садны холбоотой бүх хүн заавал нэгдмэл байдлаар хэрэглэнэ.
    2. Хадамд гарсан эмэгтэй уламжлал ёсоор өөрийн овгийг хэрэглэнэ.
    3. Бутач, өргөмөл, хойд эцэгтэй хүүхдийг төрүүлсэн эцэг буюу эхийнх нь овгоор овоглоно.
    4. Монгол Улсын иргэн нь овог хэрэглэсэнтэй холбогдуулан иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэр бүлийн бүртгэл, улсын хэмжээний хүн амын тооллого, бүртгэлийн маягт зэрэг баримт бичигт гурван нэр (овог, эцгийн нэр, өөрийн нэр)-ийг хэрэглэнэ.
Гурав. Угийн бичиг хөтлөх
    1. Монгол Улсын өрх бүр угийн бичиг заавал хөтөлнө.
    2. Өрх бүр угийн бичгээ дор дурьдсан дарааллаар бичиж хөтөлнө:
а/ өрх бүр эхлээд өөрийн гэр бүлийн бичиглэлээ үйлдэнэ;
б/ өөрийн гэр бүлээс төрсөн хүүхэд, тэдгээрээс удамласан бүх гэр бүлийг хамгийн ахмадаас эхлэн үе удмын буурах дарааллыг баримтлан угийн бичиглэлд хамруулна;
в/ өөрөөсөө дээшхи үе удмын угийн бичиглэлийг нөхөр, эхнэрийн талаар дээш нь салбарлуулан үе удмын өсөх дарааллыг баримтлан мэдэхгүй үе удмаа хүртэл хөтөлнө.
Дөрөв. Угийн зураглал хөтлөх
    1. Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр хоорондоо цусан төрлийн холбоотой өөрөөс дээш, доош үе удмын ураг төрлийн хамаатлын тухай угийн бичиглэлийг шалгаж нэгдсэн үнэн зөв бичиглэлийг тогтооно.
    2. Нэгдсэн байдлаар тогтоосон угийн бичгээ “Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-т тулгуурлан угийн зураглалын хэлбэрт оруулна.
    3. Монгол Улсын өрх бүр угийн бичгээ зайлшгүй оруулах мэдээллээр баяжуулан, энэхүү журмын 4.2-т заасан зураглалын хамт хадгалж, үр удамдаа дамжуулан өвлүүлнэ.
Тав. Угийн бичгийг баяжуулах, өвлүүлэх, хэрэглэх
    1. Монгол Улсын өрх бүр үр хүүхэддээ багаас нь өөрийн гэр бүлийн угийн бичгийг угийн зураглалын хамт  таниулан тайлбарлах, зохих мэдлэг олгох үүрэгтэй.
    2. Монгол Улсын иргэн угийн бичигтээ тулгуурлан гэр бүлээ сонгох зарчмыг мөрдөж, дараахь зүйлийг онцгой анхаарч хэрэгжүүлнэ:
а/ эцэг (жишээ нь: олхонууд/шарнууд)
эх (жишээ нь: боржигон/булдагар)-ын овгуудыг бүрдэхэд аль нэг овог оролцсон хүмүүс хоорондоо үл гэрлэх;
б/ угийн бичгээр өөрөөсөө дээш арван үе удмын доторхи ураг төрлийн хамаатлын хүрээгээ тогтоох боломжгүй нэг сум, багийн уугуул иргэд хоорондоо гэрлэхгүй байх зарчим баримтлах;
в/ өөрийн уугуул сум, багтай хил залгаа зэрэгцээ сум, багийн иргэд хоорондоо гэрлэхгүй байх зарчим баримтлах.


 

Ургийн бичиг


Эх сурвалж: http://serdaram.origo.mn/content/view/37/28/

Image

       Бидэнд өнөөдөр бахархал болж үлдсэн хоёрхон тулгуур байна. Нэг нь бүр 800 жилийн өмнө амьдарч байсан Их хаан Чингис, түүний байгуулсан Монгол гүрний гайхамшигт түүх. Хоёрдох нь хэдэн мянган жилийн турш ерөөсөө нэг саяд хүрч байгаагүй бидний нүүдэлчин өвөг дээдсийг уусгаагүй,  “цэвэр” хэвээр нь хадгалсаар ирсэн ургийн бичиг юм.  Үүнийг батлах зүйл нь бүр XIII зууны үеэд “Монголын бүх овог аймаг яруу тодорхой удам угсааны модтой /түүхтэй/. Учир нь Монголчуудын заншил нь өвөг дээдсийнхээ удам угсааг  залган сахиж, төрсөн хүүхэд бүрдээ удам угсаагаа зааж сургадаг. Тийнхүү тэд удам угсааны тухай үгийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс угсаа, овог аймгаа мэдэхгүй хүн нэг ч байхгүй” гэж Рашид-ад-Дин бахархан бичсэн байдаг. 

     Харин яг тэр үеэс одоог хүртэл хөтлөгдөн ирсэн ургийн бичгүүд хадгалагдан үлдсэнгүй, түүний хуулбаруудыг 1725 онд Манжийн хаан Энх-Амгалан Монголын бүх тайж язгууртай хүмүүсийн ургийн бичгийг Бээжинд хэвлүүлнэ гэдэг нэрийдлээр хураан аваад шатаачихжээ.  Үүний дараа дахин шинээр ургийн бичгүүдийг хөтлүүлсэн ч зэрэг хэргэм, хөрөнгө мөнгө залгамжлуулах гол баримт бичиг гэдэг утгатай болгосон юм. Эдгээр олон ургийн бичгүүдийг нягтлан үзвэл түүхчлэн бичих, хүснэгтлэн зурах гэсэн хоёр аргатай байна. Хүснэгтлэн зурахдаа шулуун шугам, модны цагираг, модны мөчир мэт салбарлуулах гэсэн гурван аргаар бичигддэг байв. Эдгээрээс 1905 онд хийгдсэн Цэцэн хан Шолойн ургийн бичигт 1577-1905 он хүртэлх 328 жилийн дотор төрсөн 11966 хүний нэрийг 5,3 м голчтой даавуун дээр цагираглуулан бичсэн нь түүхэнд үлдсэн хамгийн том ургийн бичиг болжээ. 

     Ургийн бичигт олон үеийг бичих боломжтойг ч, голдуу 11, 13 үеийг л бичиж үе дотроо гэрлэхийг хатуу хориглодог байв. Учир нь “Удам холдвол ухаан сайжирна”  “Манцуйтай байхдаа манайх байлаа Магнагаа өмсөхөөр хүнийх болдог” гэж ярилцан хүү, охидоо багад нь ураг хол, угсаа нэг овгуудтай сүй бэлэг тавилцан худ ураг болдог байв. Ураг дотроо эр-эм бололцож гэм алдснаа Их хаан Өгээдэй ч хүлээн зөвшөөрч онцгойлон гэмшиж байсан нь ердийн зүйл биш ажээ. 

Image

         “Хусавч үл арилах эцгийн ясан төрөл, Шавхавч үл ширгэх эхийн цусан төрөл” хэмээн бэлэгдэн ярилцдаг монголчууд авга, нагацын ураг төрлөө 12 үеэ (Холбоо-Хуланц өвөг-Хуланц-Элэнц өвөг-Элэнц-Өндөр өвөг-Өвөг эцэг-Эцэг-Би-Хүү-Ач(Зээ)-Гуч(Зээлэх төрөл)-Жич(Зээнцэр)-Ачинчар-Гучинчар-Жичэнцэр-Жилүүхүй) мэдэж 13 дахь үедээ яс хагалах гэдэг ёс үйлддэг байсны учир нь “Эмэгтэй хүний улаан шингэн, эрэгтэй хүний цагаан шингэнтэй сүлэлдэн хүн бий болдог. Иймээс эхийн тал нь хүний мах, цусыг бүрдүүлдэг, Эцгийн тал нь ясыг нь бүрдүүлдэг тул эхийн үе 5 дахь үедээ, Эцгийн үе 9, 11 дэх үеүүддээ мултрана”,   “Ээжийн бүх ах дүүс, тэдний дараагийн үеүдийг Нагац-Нагацлах төрөл, Эцгийн талын бүх ах дүүс, тэдний дараагийн үеүдийг Үеэл-Хаяал, Эгч дүү эмэгтэйчүүдийн хүүхдүүд, тэдний дараагийн үеүдийг Бөл-Бөлөнцөр-Бөлөөлөн” хэмээн ярилцдаг бичигдээгүй хэв хууль өнөөг хүртэл хадгалагдан ирсэн.

Thursday, November 3, 2011

Овог

   Монголын тал нутгийн нүүдэлчид эртнээс овгийн зохион байгуулалттай байжээ. Овог гэдэг нь нэг өвөг дээдэс бүхий төрөл садангийн хүмүүсийн нэгдэл юм. Нэрт түүхч Академич Д.Гонгор “Эртний Монгол нэгэн өвөг дээдсээс угсаалан элгэн садны холбоогоор гагнагдсан, шүтэлцсэн бөлөг хүмүүсийн нэгдлийг овог гэдэг байжээ” хэмээн тодорхойлсон байдаг. 


       Эрт дээр үеэс хүн төрөлхтөн өөрийн уг язгуур үүсэл гарвалаа өнө эртнээс урламжлагдан ирсэн нэрээр, он удаан нутаглан суусан газар нутгийн нэр, эсвэл нэр алдартай дайчин хүмүүсийн нэрээр овоглон нэрлэж ирсэн байдаг. Тухайлбал овог нь: 

1-рт. Эртний сурвалжит овог
2-рт. Хожим аль нэг овог, яснаас тасран гарсан үржвэр овгууд
3-рт. Урьдын овог, отог, сум, баг зэрэг цэрэг засаг захиргааны зарим нэгж нь яваандаа овгийн байдалтай хэрэглэх болсон овогууд
4-рт. Аль нэг овог аймаг, ястны хүмүүс тодорхой нэг шалтгаанаар өөр овог аймаг ястны дотор хутгалдан орж өөрсдийн урьдын жинхэнэ овгийг гээж харин уугуул аймаг овог аймаг, ястныхаа нэрээр овоглодог байна.

Уг сайтыг харж урагла

Н.Багабанди: Титэм үг

      Удам сайтын хүүхэд, угшил сайтын унага гэдэг үг бидний өвөг дээдсийн хүн, хүлэг хоёрыг шинжиж ирсэн гол шалгуур. Угийг нь мэдье гэвэл удмаар нь хөөж таньдаг нь угаасаа л монгол зан заншил. “Уг сайтыг харж урагла”. Ухаалаг мэргэн бөгөөд ухаарал сургамжтай энэ үг элэнц хуланцын үеэс элэхгүй уламжлагдан иржээ. Насан туршид ханилах насны ханиа сонгохдоо удам судар, уг язгуурыг заавал хар гэдгийг ац утгагүй, ач санан хэлсэн бүхэнд хүртээлтэй гүн утгат сургаал.
      Хазайхад нь тулах, хальтрахад нь түших хань ижлээ сонгохдоо хайр сэтгэлээс дутуугүй харж цэгнэх шалгуур нь “уг сайтай” байх ёстой ажээ. Тийм болохоор ухаант дээдэс маань “сүх авах хүн онгий нь хардаг, хүн авах хүн удмыг нь хардаг” гэж угийг нь удмаар нь хөөж, ултай судлан ураг барилдаж иржээ. Угаа мэдэхгүй хүнийг усаа мэдэхгүй малтай жишин зүйрлэнэ. Ургаа таних хүнийг ухаан орсон сайн хүн гэж үзнэ. Ясан төрлийн овог дотроо яасан ч ураглахгүй байхыг яс баримтлан мөрдөж ирсэн нь бүл цөөтэй монголчуудын хувьд зөв зүйтэй уламжлал байлаа.
        Удам холдвол ухаан нэмнэ гэдгийн учрыг сайн мэддэг, ураг барилдахдаа ухаалаг хэрэгжүүлдэг байж. Ураг төрлийн хол нь дээр гэж удам дамнуулан захиж үлдээсний учир ийм. Овог нэгтэн ураглахыг огоорч марталгүй цээрлэ. Овгоо сэргээн хэрэглэж, угийн бичгээ хөтөлж байгаагаас олдох ач тус, үлдэх үр дүнгийн нэг энэ байна. Овог ясыг шинжин ураг барилдваас удам цэвэр, ухаан саруул хойч үе биднийг буухиалан залгах болно.
Хүний уг нь сайн уу, тааруу юу гэдгийг ямар хэмжүүрээр тогтоох вэ? Олон шалгуурыг олж тоочиж болох ч онцгойлж цөөнийг дурдъя.
        Угсаа удмын нэр төр уг язгуурыг тольдох шинж. Хүн чанарыг хатуу баримтлагч эрхэм хүмүүн нэр төртэй байна. Нэр төр нь тухайн хүнийг гарцаагүй мэдэх эргэн тойрныхон нь өгөх үнэлгээ, тавих дүн хэдий ч хүний амьдралд хамгийн дээд сайн зүйл билээ. Тэднийхэн удам сайтай гэдэг үнэлгээг захиалж хүсээгүй байхад нь хүмүүс аль хэдийнээ өгчихсөн байдаг юм. Удмаараа тааруу гэх үнэлгээг ил яриад явахгүй ч дотор сэтгэлдээ мөн л аль эрт тунгаачихсан байх нь мэдээж. Ичиж зовохыг мэдэх сэтгэлтэй хүн нэр төр сайтай, ичих булчирхай нь хатсан хүний нэр төр цөвтэй байна. Бусдын элэг доог болж, нэр нүүрээ бузарлаагүй, ичгүүртэй зүйл үйлдээгүй хүний нэр төр харьцангуй цэвэр. Маш энгийнээр хэлбэл, зөв зам мөртэй явж ирсэн хүний удам угсаатай урагла гэсэн үг. Нэр төрөө эрхэмлэгч удмыг түшвэл нэр хүндтэй байна.
        Ажлын сайнаар амьдрал өөдөлж, бэлчээрийн сайнаар мал таргалдаг болохоор ажил анхиатай, шоргоолж шиг ажилч хөдөлмөрч хүмүүсийн үр удамтай ураг барилдвал сайн сан. “Хүний чанар түүний чухамхүү нүүр царай нь түүний үйл ажил, бүтээл, хөдөлмөрөөр илэрдэг” гэсэн мэргэдийн үг бий. “Хөдөлмөргүйгээр баяр баясгалантай цэвэр сайхан амьдрал байхгүй”. Ажилсаг хүн амны хишигтэй, залхуу хүн заяа муутай гэж монголчууд зүйрлэн хэлдэг нь учиртай. Ундарга сайтай булаг ус ихтэйн адил уг сайт удмаараа хөдөлмөрч байдаг билээ.

       Сэтгэл сайтыг олж ханил. Хүний сайныг сэтгэлээр нь тань. Сайхан сэтгэлт хүн салж холдошгүй хань. Цагаан сэтгэлт түүний араншин цагийн саалтад хувирахгүй. Сэтгэл муутантай ураглаваас сэтгэлийн зовлонд зүдэрнэ. “Хатсан тойрмоос хамаг шувуу зайлахын адил хар дотортноос хань ижил хөндийрнө”. Хальж асгарсан сүүг хамж авч болдоггүй шиг ухаангүй хатуу сэтгэлийг уяраан зөөллөх амаргүй. “Улсыг хураая гэвэл төрийг хураах, хүнийг хураая гэвэл сэтгэлийг хураах” гэдэг үг гүн утгатай.

      Буян тогтдог удмыг буурьтай судлан урагла. Хишиг буян хурах айл, хурахгүй ч айл байна. Хурсан хишиг буяныг тогтоох нэгэн байхад тогтоохгүй нөгөө нь бас бий. Олсон, цуглуулснаа шүүрэн шанагаар сүү хутгах мэт асгачихдаг бол хэчнээнийг олж, хэсгийг бөөгнүүлээд нэмэргүй. Бурхан тэднийг аль эрт мартсан юм шиг, буруу явдлын хараал хүрсэн мэт угсааныхантай ураглан ханилах нь бүү хэл уулзан ойртохоос болгоомжил. Хүссэн зүйл нь санаагаар болдог, хөөцөлдсөн ажил нь түвэггүй бүтдэг нүүрийн буянтай хүнтэй учирвал нэгэн насны аз, нийлэх хосын ерөөл билээ.
Бусдын төлөө өөрийгөө зориулах тусархуу, чиний төлөө биеэ зориулах халамжтай хүнтэй урагла. Зөв бурууг ялгах чадвартай зөв хүнтэй ханил. Учир явдлыг ойлгон, ултай суурьтай ханддаг ухаант хүнтэй урагла. “Өчүүхэн ухаантан бяцхан гомдлыг тэвчиж үл өнгөрөөнө. Агуу ухаантан бүхнийг ойлговч гомдлоо үл илэрхийлнэ”.
“Тэн тэнгүй ачаа тэмээ малын зовлон, тэнцвэр үгүй амраг сэтгэл санааны зовлон” гэсэн үгийг хүн бүр ярьдаг ч учрыг төдийлөн ухаж боддоггүй. Ханилах хосын удам судрыг судлахдаа идэж өссөн хоол, үерхэж байсан найз, сурсан эрдэм, соёлын түвшин, эд хөрөнгө, сонирхол шохоорхол, үг яриа, үнэт зүйлсийн үнэлэмж, өссөн орчин зэргийн ялгаа зиндаанаас байнгын зөрчил үүсч болзошгүйг бодож тооцохыг хичээ. Амьдралд тэртээ тэргүй байж л байдаг энэ бодит үнэнийг хиргүй тунгалаг сэтгэлээр ойлгон, мөнхийн эмзэг сэдэв болгочихолгүй зохицуулан амьдрах нь ураглах хосын ухаан мэдэх хэрэг.
Уг мууттай ураглан бүү ханил.
“Уг муутыг усан дотроос ч түймэр авна” гэж ухаант өвгөд захиж үлдээсэн. Ууртай догшин хүнтэй уулзан бүү нөхөрлө. Уур бол ухаантай хүнийг ч солиотой болгодог гэдэг. Уурыг сөргүүлэн уурлах хэрэггүй. Уурыг уур дийлдэггүй. Уурыг ухаан, хүлээц, тэвчээр гурав л ялна. Ухаантай нэг нь уурласан нөгөөгөө тэвчин, уур нь гарахыг хүлээж, ухаан зарж учирлан байж уурын мунхгийг номхруулна. Уур бүхэн муу байдаггүй. Жижиг зүйлд уурлах нь том хүнд ичгүүр, харин их хэргийн төлөөнөө уурлана гэдэг зөв уур.
Усан тахалд нэрвэгдэн, уух согтохын дон шүглэх нь уг муутын уугуул чанар. Манай оронд гэр бүлийн дотоод зөрчил маргааны 37 хувь нь архинаас болж гардаг гэсэн судалгааны дүн байгаа нь хадмын харилцаанаас болж үүсэх маргаанаас даруй найм дахин их байна. Архи амьдралын ч дайсан, гэр бүлийн ч дайсан гэдэг нь эндээс илхэн харагдана. Хорт идээнд дурлаж биеэ барах, хууль бусаар явж хүнээ барах хэрэггүй юм.
Уг муутын адгийн шинж нь хүн муутай байх. Муу хүнийг таньж ядах юмгүй. Аяндаа буруу үйлээрээ өөрийгөө харуулаад өгнө. Хүний үнэргүй, хүн муутынхантай ураглах нь бүү хэл уулзаж учрах ч хортой гэдгийг санаж яв. Нүүрсийг зүлгээд өнгө гарахгүйтэй адил уг муутыг тордоод засал төдийлөн авахгүй.
“Өл бүргэдийн дэгдээхэй өд сөдөө гүйцэхээр өөдөө нисдэг, өлгийд өссөн хүний үр өрх тусгаарлан айлд очдог” нь хүний хорвоогийн жам. Тоонот гэртээ толгой холбон, тогоотой шөлөнд хушуу холбон жаргах залуу хос бие биенээ чин зүрхнээсээ хайрлаж амьдрах учиртай. Гүн зузаан, гүнзгий итгэлт хайр сэтгэлтэй баймааж сая бат тогтуун, урт удаан зол жаргал бүхий гэр бүл болж амьдарна. Хайрлах гэгч бие биенээ эелдэг зөөлнөөр харахын хамт хоёул нэгэн зүгт харахыг хэлнэ. Насан туршдаа нэгэн зүгт харж явцгаа. Хайрлаж, дурласан хүмүүс зөвхөн нүдээрээ бус зүрхээрээ хардаг юм гэсэн.
Бие биенийгээ үргэлж зүрхээрээ харж байвал амьдрал чинь аз жаргалаар амсар дүүрэн бялхам байна. Эр эм хоёул харилцан чин сэтгэлээсээ хайртай, хоёр биендээ чин үнэнч эрхэм дээд чанартай байвал хорвоог хослон туулах зам харгуй илүү тэгш шулуун, бартаа тотгор багатай байх нь эргэлзээгүй. Өөрөөсөө хатууг шаардаж, өрөөлд зөөлөн хандаж байж өрх гэр чинь өөдтэй өнгөтэй байна. Гэр дотроо өөрийн хийснийг чамлаж, хүний хийснийг үнэлж сур. Ханийн эндүү ташааг хайхаасаа өмнө өөрийн эндүү андууг эхлэн бод.
Гэр бүлийн харьцаанд тэвчээр үнэхээр чухал. “Тэвчих аргагүйг тэвчихийг тэвчээр гэнэ” гэсэн үгийг тэвчээртэй нь аргагүй санаж яв. Хар, хоргүй гэгээн бодол, хоёр биендээ итгэсэн хиргүй сэтгэл хайр сэтгэлийг чинь батжуулж өгнө. Гэр бүлийн амгалан тайван бус, уур уцаартай амьдрал үзэж болохгүй өвчин, харж болохгүй хууч, эмчилж болохгүй эмгэг үүсгэж болохыг мэд.
“Гэрлэнэ гэдэг бол өөрийн эрхийг хоёр дахин багасгаж, үүргийг хоёр дахин ихэсгэнэ гэсэн үг”. Оонын хоёр эвэр шиг ижилдэн хорвоог туулахдаа хоёр дахин нэмэгдэх үүргээ хотойлгүй үүрч хорвоогийн сайхныг хамтдаа эдлэн жарга. Монголын их хаан Тулуйн Мөнх “Тэнгэр, гарт харилцан адилгүй хуруунуудыг хайрласан шигээ хүнд мөн харилцан адилгүй замыг зааж өгчээ” гэж хэлсэн. Амьдралын зам ямар ч байлаа гэсэн уг сайтыг түшин, улс амьтны өмнө ичихгүйгээр амьдарна гэдэг юу юунаас илүү чухал шүү!

Удам сайтын хүүхэд, угшил сайтын унага

Ц.Дэмбэрэл


           Монголчууд "Удам сайтын хүүхэд, угшил сайтын унага   ...  сүх авах хүн онгий нь хардаг, хүн авах хүн удмыг хардаг ... уг сайтыг харж урагла    ...  ураг төрлийн хол нь дээр"  гэхчлэн ярилцах нь цаанаа удамшил зүйн шинжлэх ухааны гүн үндэстэй байжээ.


          Хүн уг чанар ямар болохыг монголчууд баримжаагаар сүрхий онож, тоймлодог байжээ.


  1. Тухайн овог, удмын нэр төрийг харна
  2. Тухайн овог, удмынхны ажилсаг чанарыг харна
  3. Удмаараа сайхан цагаан сэтгэлтэй овог хүмүүс байдаг
  4. Олохын буян байвч оршихын буян байхгүй хүмүүс ...  Олсон нь орших заяатая овог, ... олохдоо биш оршихдоо гэгчлэн монголчуул хэлэлцдэг