Замын хүн саатмаар нутаг

Богд Очирваань шүтээнтэй, эрдэм ухаантны өлгий, говь хангай хослосон Завхан нутаг сайхан.

Өвөг эцгийн нутаг

Өвөө минь голтой, нууртай, элстэй, манхантай говь нутагт төрж, өсчээ.

Сар хайрхан

Өвөг дээдэс минь энэ сүрлэг хайрхны өвөрт нутаглаж, түүний ивээл хайрыг дээдлэн шүтэж амьдардаг байж.

Өмнийн цэнхэр говь

Хөрсөн дороо баялагтай, хүн зон нь тэнэгэр, дэлхийн энергийн төв, нэр нь хүртэл шүлэг, говь нутаг сайхан. Ээжийн минь аав, ээж энэ нутгийн хүмүүс билээ.

Зүрхэнд дотно говь

Эцэг өвгөдийн минь нутаг говь. "Номин буурал толгод дээр нарны туяа асгарч Номхон тэмээдийн түрүүч зүүн гол руу орно Ээзгий ааруулаа эмээ минь дэлгэсээр Энтээх газрын барааг ширтэнэ"

Showing posts with label Уранцэрэвийнхэн. Show all posts
Showing posts with label Уранцэрэвийнхэн. Show all posts

Sunday, April 21, 2013

Өмнөговьд Өвөө, эмээгийн нутгаар

Өвөөгийн ахын хүүхэд гэнэ ээ!

Monday, December 19, 2011

Данзандоржийн Нарангэрэл

Д.Нарангэрэл/1956, мич/, нөхөр П.Батсуурь     

           1956 оны 10-р сарын 19-нд Өмнөговь аймагт төрсөн. 1964 онд Өвөрхангай аймгийн сургуульд элсэн орж, 1972 онд Булганд 8-р анги төгссөн.  1972 оноос Шарын голын техникумд суралцах болж, улмаар 1976 онд гидротехникийн мэргэжил эзэмшиж төгссөн. 1977 онд Пэлжээгийн Батсуурьтай гэр бүл болсон. 
            
Залуу ээж Д.Нарангэрэл нөхөр, том охины хамт
       1984 он хүртэл Дундговь аймгийн усжуулахад мэргэжлээрээ ажиллаж байгаад Политехникийн дээд сургуулийн гидрогеологийн ангид элсэн орж, 1989 онд сургуулиа төгсөн инженер болсон. Сургуулиа төгссөний дараа Дундговь аймгийн  усжуулах газарт усжуулахын инженерээр 1992 он хүртэл ажиллаж байгаад хувиараа аж ахуй эрхлэх болсон. 

Гавъяа шагнал: 
                70, 80 жилийн ойн медаль, 2007 оны Шилдэг удирдагч өргөжлөл


Хүүхдүүд:
Б.Батгэрэл/1978, морь/       
         Б.Тэргэл/2004, мич/                  
Б.Дорж/1980, мич/, эхнэр Одончимэг
        Д.Номин/охин 2008, хулгана/
        Д.Номуун-Эрдэнэ/хүү 2011, туулай/
Б.Бадрал/1982, нохой/, эхнэр Энхханд
         Б. Сэлэнгэ/2009 үхэр/
Б. Сонсголон /1984, гахай/, эхнэр Уугантуяа
         С.Төгөлдөр 


Эгч дүү гурав

Будын Гэрэлмаа

          Гэрэлмаа нь 1955 оны 6 сарын 16-нд Дундговь аймгийн төвд Данзандоржийн 4 дэх хүүхэд болон мэндэлжээ. 3 сартайд нь авга Будынд өргүүлж, Буд, Мөнхтогоо нарын хайртай ганц охин нь болжээ. 
           1963 онд Өмнөговь аймагт 1-р ангид элсэн орсон бөгөөд энэ жилдээ Улаанбаатар хотын 23-р сургуульд, 2-р ангидаа 24-р сургуульд суралцаж бөгөөд Шарын гол руу гэр бүлээрээ шилжиж, улмаар 3-аас 10-р анги хүртлээ Дархан хотын 2-р арван жилийн сургуульд суралцаж төгсчээ. 
             1973 онд ЗХУ-ын Москва хотод Плехановын нэрэмжит эдийн засгийн академид элсэн орж 4 жил суралцан санхүүч мэргэжил эзэмшсэн. 

Гэрэлмаа эгч Москвад сурч байхдаа
/Мөнхтогоо эгч, Буд ах/

        1977 онд сургуулиа төгсч ирээд МУИС-д багшаар 2 сар ажиллаж байгаад Сангийн яамны томилолтоор Төв аймгийн санхүүгийн хэлтэст бүртгэлийн мэргэжилтнээр 1977-1988 он хүртэл ажилласан. 
                 1979 оны 1 сарын 1-нд Агваандорж овогтой Цэнгэлтэй/1975, морь/ гэр бүл болж, 4 хүү төрүүлж өсгөсөн. 
                  1988-1990 онд намын дээд сургуульд суралцсан. 1990-1995 он хүртэл Төв аймгийн Сэргэлэн сумын намын дарга, татварын байцаагч; 1995-1997 он хүртэл Төв аймгийн хүнсний үйлдвэрийн дарга, 1997-2001 хүртэл НИК ХК-д дотоод ажлын мэргэжилтэн, ШТС-н эрхлэгчээр тус тус ажилласан. Мөн аймгийн ИХТ-өөр 2 удаа сонгогдон ажилласан. 2001 оноос "Төв Хөгжил" ББСБ-г үүсгэн байгуулж, өнөөг хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.  

Эгч дүү долуулаа, 2 аав, 2 ээжийн хамт

Гавьяа шагнал: 
              Эдийн засгийн тэргүүний ажилтан, Монгол улсын ардын авъяастан, алдарт эхийн 2-р одон, МАН-ын шагналууд

Хүүхдүүд:
                  Ц.Мөнхтүвшин/1980, хонь/
                  Ц.Мөнхбаяр/1984, хулгана/
                  Ц.Мөнхжаргал/1988, туулай/
                  Ц.Мөнх-Эрдэнэ/1994, нохой/

Данзандоржийн Чулуун-Эрдэнэ

Д.Чулуун-Эрдэнэ/1960, хулгана/ эхнэр О.Оюун         
       1960 оны 3-р сарын 3-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн. 1968 онд Өвөрхангай аймгийн сургуульд орж, 1978 онд Дундговь аймагт 10-р анги төгссөн. Сургуулиа төгсөөд банкинд нягтлан бодогчоор  3 жил ажилласан. 1981 онд Политехникийн дээд сургуулийн дулааны станцын инженерийн ангид элсэн суралцсан.  1984 онд О.Оюунтай гэр бүл болсон.



Залуу аав Д.Чулуун-Эрдэнэ эхнэр Оюуны хамт

      1986 онд сургуулиа төгсөөд Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт ажилд орж, ашиглалтын инженерээс эхлэн цехийн дарга, хэлтсийн дарга, ерөнхий инженер, үйлдвэрийн дарга хүртэл албыг хашиж байгаад 1996 оноос хувиараа аж ахуй эрхлэх болсон. 
Гавъяа шагнал:
Хөдөлмөрийн хүндэт медаль, 90 жилийн ойн медаль, ардчилсан намын шагналууд/эрх чөлөөний одон, ойн медалиуд/, аймгийн 70 жилийн ойн медаль

Хүүхдүүд:
Ч.Уянсайн/1987, туулай/ Нөхөр Батцоож
            Дөлгөөнмөрөн/2011, туулай/
Ч.Сэргэлэнбаатар/1989, могой/
Ч. Уранзаяа/1995, гахай




Ээж Н.Бадам, том охин Уянсайны хамт

Данзандоржийн Чулуунболор

Д.Чулуунболор/1961, үхэр/ эхнэр Л.Цэцэгдэлгэр
            1961 оны 11-р сарын 30-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн. 1969 онд Булган аймгийн сургуульд орж, 1979 онд Дундговь аймагт 10-р анги төгссөн. Төгсөөд цэргийн албыг 3 жил хаагаад 1982 онд Дундговь аймгийн цагдаагийн хэлтэст сэргийлэгч, гал сөнөөгчөөр ажиллаж байгаад 1983 онд УБ хотод Цэргийн тусгай дундын мөрч нохойн төлөөлөгчийн анги төгссөн. 1983 онд Лхамсүрэнгийн Цэцэгдэлгэртэй гэр бүл болсон. 



Зүүн гар талд Л.Цэцэгдэлгэр эгч


1983 оноос Дундговь аймгийн цагдан сэргийлэхэд нохой төлөөлөгч, эрүүгийн төлөөлөгчөөр  тус тус ажиллаж байгаад 1994 онд биеийн эрүүл мэндийн байдлаас болж халагдсан. Түүнээс хойш жолооч, хөдөө малчин, 2005 оноос УБ хотод мужаан, бригадын ахлагч хийж байгаа.



Д.Чулуунболор ахын 5 хүүхэд


Хүүхдүүд:
Ч.Ууганбаяр/1984, хулгана/  Эхнэр У.Дэлгэржаргал                    
            Охин У.Сувд-Эрдэнэ/2009, үхэр/
Ч.Үүрийнцолмон/1986, бар/                                                             
Ч.Уламбаяр/1987, туулай/                                                               
Ч.Мөнхзол/1989, могой/                                                                  
Ч.Золжаргал/1997, үхэр/       




 Чулуунболор ахын охин Мөнхзол нөхрийн хамт

Данзандоржийн Чулуунбаатар

Д.Чулуунбаатар/1953, могой/ Эхнэр Ц.Заяа          
            1953 оны 6 сарын 22-нд Налайхад төрсөн. 1961 онд Өвөрхангай аймагт сургуульд орж, 1969 онд 8-р анги төгсөөд 1969-71 онд Булган аймагт сурч, 10-р ангиа төгссөн. 1971-75 онд УБ хотын  ЦЕДС/Цэргийн ерөнхий дээд сургууль/-н их бууны ангид сурч, дэслэгч цолтой офицер болжээ. 1976 онд  Цэрэнбалжирын Заяатай гэр бүл болсон. 



Чулуунбаатар ах охин Энхзулын хамт

        1975-80 онд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн дивизэд  салааны захирагч, батерейны захирагч, дивизоны штабын дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад 1980 онд Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын Кланины нэрэмжит их бууны командын академид суралцаж, 1983 онд төгссөн. 1983-1986 онд УБ хотын 276-р цэргийн ангид дивизоны захирагч, 1986-90 онд Зүүнбаянгийн дивизэд хорооны байр зүйн албаны дарга, дивизоны захирагчаар ажиллаж байгаад 1990 онд УБ хотын 120-р анги нэгтгэлд байр зүйн албаны даргаар ажиллаж байгаад 1991 оны 8 сард Засгийн газрын 296-р тогтоолоор хошууч цолтойгоор тэтгэвэртээ гарсан.

Гавьяа шагнал:  Армийн болон ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдсан


Зүүн гар талаас: ээж, Бурмаа эгч, Чулуунбаатар ах, Заяа эгч
/Ээжийнд цагаан сараар/
Хүүхдүүд:
Ч.Энхзул/1977, могой/ нөхөр Г.Чулуут                 
            Охин Ч.Халиун/1998, бар/
            Хүү Ч. Хануй/2010, бар/
Ч.Энхдөл/1985, үхэр/               


                          
Ч.Энхдөл авга эгч, ангийн багш Д.Алимаагийн хамт                  

Данзандоржийн Чулуунбат

Данзандоржийн Чулуунбат  
          1951 оны туулай жилтэй. УБ хотод 1-р төрөхөд төрсөн. Өмнөговь аймагт 1-р ангид ороод хагас жилээс хойш УБ хотын 21-р сургуульд 1-р ангид сурч эхлэсэн. Тэгээд аавын ажил Өвөрхангай аймаг руу шилжихэд 2-р ангиас 8-р анги хүртэл сурч төгссөн. Төгсөөд 6 сарын Батлан хамгаалахын жолооны курст сураад жолооч болсон. 1969 онд Булган аймгаас цэрэгт татагдаж, 3 жилийн алба хаасан. Цэргээс ирээд УБ хотод замын цагдаад 1972-1974 он хүртэл зохицуулагчийн ажил хийж байсан. 1974 оны 11 сараас Чойрын 32-р баазад жолоочоор очсон.

1976 онд Чойрт байхдаа Цэрэндоржийн Энхтуяатай/1956 оны бич/ танилцаж, гэр бүл болжээ.    

  Залуу аав, ээж том хүүгийн хамт


32-р баазад 1990 он хүртэл ажиллаад, 90 оноос Жолоо ХЭАА байгуулж, улмаар 1993 оноос Чоносон компанийг байгуулж, архи ундааны үйлдвэрлэж эрхэлж байсан. 2011 оноос тэтгэвэртээ гарсан. 



Гавъяа шагнал: Саятан жолооч, 1996 онд Хувийн эздийн холбооны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч, цул мөнгөн медалиар шагнагдсан, Ардчиллын од, Ардчиллын ахмад зүтгэлтэн, ойн медалиуд  
Үр хүүхдүүд:
Ч.Энхчулуун/1977, могой/ эхнэр Б.Бямбасүрэн   
            Хүү Ч.Тэмүүлэн/2004, гахай/
Ч.Баттуяа/1979, хонь/  нөхөр Д.Бат-Эрдэнэ                    
            Хүү Б.Жадамба/2000, луу/
Ч.Батгэрэл/1981, тахиа/ нөхөр   Одгэрэл                         
            Хүү  Бат-Од/2003, нохой/
Ч.Ганчулуун/1984, хулгана/   эхнэр Т.Золжаргал          
            Охин Г.Энгүүн/2010, бар/
Ч.Батнаран/1987, туулай/                                                   

Зүүн гар талаас: Батнаран, Энхчулуун, Чулуунбат ах, ээж, Ганчулуун, Энхээ эгч, Золжаргал
Баттуяа, Энгүүн, Жадамба

Monday, December 5, 2011

Дулам эгч

                Ээжийн минь ээж, Бадам эмээтэй ойр дотно хамаатнуудын нэг нь Дулам эгч юм. Дулам эгч эмээгийн том эгч Цэндийн охин бөгөөд нөхөр нь Юндэн/Гөөгөө/ ах билээ.

 Юндэн ах, Дулам эгч
 
      Дулам эгч 5 хүүхэд төрүүлж өсгөжээ. Хамгийн том нь Мөнхнасан эгч, удаах нь Тэгшдүүрэн ах, 3 дахь нь Батнасан/Ваня/ эгч, 4 дэх нь Жаргалсайхан/Жагаа/ ах, хамгийн бага нь Мөнхсайхан/Мөөжиг/ эгч.


Мөнхнасан эгчийн нөхөр Цолмонбаатар/МУГЖ/, хүүхдүүд нь Алтангадас/Замын Цагдаагийн газар/, Алтангэрэл/ихрүүд/, Алтанцэцэг/охин/. 

 Мөнхнасан эгч нөхөр Цолмонбаатарын хамт

Тэгшдүүрэн ахын хүүхдүүд  Золбаяр, Сугарбат, Сугарбаатар/ихэр/.

Жаргалсайхан ахын охин Лхагвацэнд/охин/. Эхнэр нь Энхтайван.

Мөнхсайхан эгчийн хүү Улсболд. 

  Цагаар сараар
/Зүүн гар талаас Тэгшээ ахын эхнэр, Дулам эгч, Тэгшээ ах,  Сугарбат, Алтангадас, Золбаяр, Жагаа ахын эхнэр Энхтайван, Мөнхсайхан эгч, Юндэн ах, Цолмонбаатар ах, Жаргалсайхан ах, Мөнхнасан эгч, Сугарбаатар/


Wednesday, November 23, 2011

Эмэг эх Н.Бадам

      1929 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Хар хацар гэдэг газар Чоносон овгийн Найдангийн отгон охин болж мэндэлжээ. Эмээгийн аав Найдан намхан, бор царайтай хүн байжээ. 


   Эцэг эхээс долуулаа. Хамгийн том нь Цэнд/Оргой ах, Дулам эгчийн ээж/, Лодоншийрав/Цэргийн хүн байсан, сургагчдаа буудуулсан/, Жагдорж/хүү нь Баярсайхан цэргийн хурандаа/, Сумъяа/Амаа гэж авгайлдаг байсан, хүүхэдгүй/. 

 Сумъяа эгч, Юндэн ах/Дулам эгчийн нөхөр, Дулам эгч


16 настайдаа Улаанбаатар хотод багшийн сургуульд сурч байсан. 19 настайдаа Дүгэрийн Данзандоржтой гэр бүл болж, 20 настайдаа том охин Алимааг төрүүлж байжээ. Энэ үед Нөхөр Данзандорж нь сумын дарга байж. 


 Нийт 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. Сэргийлэхийн бичээч, баазын боловсон хүчин, аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, түргэн тусламж, банкны жолооч зэрэг ажил хийж байсан. 


Monday, November 21, 2011

Нагац ах Д.Чулуунбат

        Ээжийн маань удаах дүү, Д.Данзандоржийн том хүү, нагац ах Чулуунбат/Бид Болоож ах гэж дууддаг/ нь  онд  Говь-Сүмбэр аймгийн бүсгүй Энхээтэй гэр бүл болж, 2 хүү 3 охин, нийт  хүүхэд төрүүлж өсгөжээ.

Д.Чулуунбат ах эхнэр, 4 хүүхэд, 1 бэрийн хамт

Ээж Данзандоржийн Алимаа

1949 оны 8 сарын 20-нд Улаанбаатар хотод 1-р төрөхөд Уранцэрэв овогт Дүгэрийн Данзандоржийн ууган охин болон мэндэлжээ. Эхээс долуулаа. Нийгмийн гарал сэхээтэн. 


 Улаанбаатарт 1, 2 нас хүртлээ байгаад Өмнөговьт 3 наснаас 9-нас хүртлээ байсан. 1957 онд Өмнөговь аймгийн төвийн 1-р 10 жилийн 1а ангид  элсэн орсон бөгөөд 2-р ангиа Улаанбаатарт 21-р сургууль/Тэр үед Ичинхорлоо эгч 21-р сургуулийн бага ангийн багш байсан/ 1960 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн 1-р сургуулийн 3-р ангид орж, 10 төгстлөө энэ сургуульд сурсан. 10 ангиа төгсөөд Улаанбаатар хотод Багшийн сургуульд/бага ангийн багш/элсэн орж /1968-1969/ нэг жил суралцаад бага ангийн багш болсон. Тэгээд өвөрхангай аймагтаа эргэн очиж, 1-р 10 жилд 1 жил бага ангийн багшаар ажилласан. Тэгээд ар гэрийн шаардлагаар Булган аймаг руу шилжиж, Булган аймгийн 1-р 10 жилд 2 жил ажилласан. Тэр үедээ гайхагдсан, сайн үнэлгээ авдаг, нэртэй багш байлаа. Булган аймагт байхдаа 1970 онд хүнсний комбинатийн инженер, Сангидоржийн Баатартай гэр бүл болж, анхны охин Баярмаа 1971 оны 3-р сарын 27-нд төрж, охинтой болж байлаа. 


1972 оны намар нь УБИС-ын монгол хэл, уран зохиолын багшийн ангид элсэлт өгч, тэнцээд Улаанбаатар хотод гэр бүлийн хамт шилжиж ирсэн.    Ээж маань сурч, хөдөлмөрийн зэрэгцээ дахин 7 хүүхэд төрүүлж өсгөсөн, эхийн 1-р одонтой алдарт эх билээ.


 1976 онд УБИС–г төгсөөд 2-р сургуульд монгол хэл уран зохиолын багшаар 2 жил ажиллаад гэрийн байршлаас шалтгаалж 65-р сургуульд багшлах болсон. Мөн энэ шалтгаанаар 1983 онд 51-р сургуульд монгол хэлний багшаар ажиллах болсон. Тус сургуульд нийт 25 жил, улсад 35 жил ажилласан. 51-р сургуульд ажиллаж байхдаа 5 удаа 10-р анги төгсгөсөн байна.



Monday, November 14, 2011

Данзандорж: Төрөл садан

Өвөөгийн талын төрөл саднууд:


Зурагт: 
Нямаагийн хүүхэд Цэдэвсүрэн
Чимэддоржийн Балдорж/эх Маамхүү/, Чимэддоржийн Цэдэндаш/эх Хонгор/
Лувсандоржийн Батбаяр, Энхбаяр
Даваагийн Шархүүхэн/аав нь Хулдан/
Адъяагийн Гончиг, Оюунчимэг, Ганбаатар, Эрдэнбилэг, Цогоо
Сугираагийн Оюунцэцэг/өргөмөл/, Оюунчимэг/аав нь Дорж/

Сумъяагийн хүүхэд Юра


Цэдэвсүрэн ах, эхнэр хүүхдүүдийн хамт

Холбогдох хамаатан:
     Г.Буджав, Р.Пүрэв, Буриад, Авирмэд, Оросоо, Аюурзана, Хүүхэндүү, Шийхэр, Дулам, Д.Мөнхтогоо, Хашхүү, Х.Долгор, Батмөнх, Х.Гүүш, Х.Өлзийбаатар, Гүнсмаа, Төмөрийн Бямбаа, Цэвэгмэд, Өлзийхүү, Өлзийбаатар, Өлзийдэлгэр, Өлзийбаяр

Өвөг эцэг Данзандорж

       Ээжийн минь аав Дүгэрийн Данзандорж 1920 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Дүгэрийн долоо дахь хүүхэд болон мэндэлжээ.

       Д.Данзандорж эхээс арвуулаа бөгөөд төрсөн ах дүү нар нь Нямаа/1910-1970/, Чимэддорж/1911-1977/, Лувсандорж/1913 Сумын намын үүрийн дарга, аймгийн шүүхийн орлогч дарга/, Гибаабал/1915-1970/, Цэгмэд/Сэвээ эгч 1916/, Буд/1919 Сумын нарийн үүрийн дарга, сэргийлэхэд ахлах төлөөлөгч/, Даваа/1921/, Адъяа/1926-2004 химич, доктор/, Сугираа/1928/ нар болно.


"нагац ах Д.Будын эвлүүлсэн зураг"
        
      
Ах дүү 5 1956 онд


Цэгмэд эгч буюу Сэвээ/Ганбаатар ахынд/


Өвөө, Сугираа эгч, Шархүүхэн

    Бага насандаа Их гэгээн гэдэг ламынд өргөгдөж, лам болох гэж үзэж байжээ. Тэгээд сургуульд ороод бага сургууль төгсөж, улмаар цэрэг татагдаж, Халхын голын дайнд оролцжээ. Ирээд Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Цогт-Цэций сумын намын үүрийн дарга хийж байсан. Улмаар тэр үед эмэг эх Бадамтай танилцаж, гэр бүл болжээ.
 


     Тэд Д.Алимаа, Д.Чулуунбат/Болоож ах/, Д.Чулуунбаатар/Чука ах/, Б.Гэрэлмаа/Ах Д.Будынд өргүүлсэн/, Д.Нарангэрэл, Д.Чулуун-Эрдэнэ, Д.Чулуунболор гэсэн 3 охин, 4 хүү нийт 7 хүүхэд төрүүлж өсгөжээ. 


          Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад  1956 онд ЗХУ-ын цагдан сэргийлэхийн сургуульд 3 жил суралцаж, төгсөж ирээд 1960-1970 хүртэл Өвөрхангай аймгийн сэргийлэхийн дарга, 1970-1975 онд Булган аймгийн сэргийлэхийн дарга,  1975-1980 хүртэл Дундговь аймгийн сэргийлэхийн дарга хийж байгаад гавъяаны амралтаа авчээ. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дэд хурандаа цолтой. 

Уран Цэрэв

Доорх мэдээллийг бичихэд нагац ах Д.Будын бичиж үлдээсэн угийн бичгийг ашиглав. 

    
      Ээжийн талаас бид Уранцэрэвийн удам угсаа билээ.  Ээжийн минь элэнц эцэг/аавынх нь өвөг эцэг/  Уранцэрэв гэдэг нутаг усандаа нэртэй гарын ур дүйтэй хүн байжээ.   Өвөг эцгийн ойрын ах дүү нар нь Майнажав, Хувцагаан, Оготор Чимэд, Цэвээн нар юмаа. 

Уранцэрэв нь Жүгдэр, Дүгэр, Сумъяа, Дүнжидбал, Найдан гэсэн 5 хүүхдийн эцэг:
            Жүгдэр нь гэр бүл нэг бандийн хамт Хөнжлийн уулын ар өврөөр нутагладаг. Алба хашиж яваагүй жирийн малчин хар хүн байв. Банди Амраадаа нь Хөнжлийн далай хийдэд суудаг байжээ.  
           Дүгэр нь ээжийн минь өвөг эцэг бөгөөд хань гэр бүл авч бие даасан айл болсон үеэс эхлэн мал маллаж үр хүүхдээ өсгөж хүн болгохдоо янз бүрийн бэрхшээлийг давж малаа 500-д хүргэж өнөр гэр бүл болсон юм. 1932 онд хүнд өвчний улмаас зуурдаар  өөд болжээ.  Дүгэр дунд зэргийн биетэй, монхордуу хамартай, нүүрэндээ бага зэргийн атираа суусан төлөв даруу зантай үг яриа цөөнтэй шударга хүн байжээ.Монгол бичиг сайн мэддэг, хүүхдүүдээ 32 модон хүний үлгэр домгийг шар даавуун хавтастай муутуу цаасан дээр бичсэн номоос уншиж өгдөг байж. Гол төлөв улаан залаатай, дээрээ эрдэнийн чулуутай жинсэн малгай, хятад чисчүү дээл, хүрэн угалзтай гутал өмсдөг хүн байсан бөгөөд хошуу тамгийн газар ажилладаг, нутгийн иргэд түүнийг "Дүгэр Бошигт" гэдэг байжээ.
         Дүгэр Үсгээгийн Балжидтай 1908 оны үед гэр бүл болж 1909 онд анхны охин Нямааг төрүүлж, 1932 он хүртэлх хугацаанд нийт 9 хүүхдийн эх эцэг болцгоосон ажээ.  Энэ онд Дүгэр өөд болж, Балжид олон нялх балчир хүүхдийн хамт өнчрөл хагацал үзэж, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байгаад 1943 онд 54 настайдаа бурхан болжээ. Энэ хүн үйлэнд уран үгэнд цэцэн олондоо нэртэй, ажилсаг монгол эмэгтэй байв.

         Ү.Балжидын ойрын төрөл садангууд: Цэвээн тайж, Цэвээний Бадамхорол, Бадамхорлын Дулам; Харцага тайж, Харцагийн Бумдарь, Харцагын Хорол, Харцагын Цэеэ, Хорлын Хургаа, Хоролын Долгор, Хоролын Ишгээ

         Сумъяа нь хоёр хүүхэд төрүүлсэн. Охин Жагварал нь хүүхэд төрүүлээгүй. Дүгэрийн хүүхэд Давааг өргөж авсан. Хүү Гончигийн төрсөн охин Буджав хоёр хүүхэдтэй байжээ. 

          Дүнжидбал нь хань гэр бүлгүй, уншлага ном үгүй, лам нэртэй ухаан мэдрэлээр дутмаг хүн байв. Өвчний учир 1936 онд насан өөд болов.

          Найдан нь хүүхэд бага наснаасаа Довын хийдэд лам болж суусан. Ном сайн мэддэг лам байжээ. 1936 онд эсэргүү лам гэж баривчлагдаж яваад ирээгүй.